Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.03.24

Б.Чойжилсүрэн баараггүй сонгогдоно гээд "баярлаж" сууна гэв үү!

Б.Чойжилсүрэн баараггүй сонгогдоно гээд "баярлаж" сууна гэв үү!

Баттогтохын Чойжилсүрэн баараггүй сонгогдоно гээд аархах, өвөл болох нь тодорхой гэж явахыг юу гэж ойлгох вэ, ард түмээн, Увс, Ховд, Говь-Алтай, Завханыхаан! Эрчим хүчний сайд Б. Б.Чойжилсүрэн баруун аймагт гарах нь тодорхой гээд асар их аархаж яваа юм байна. Ер нь баруун аймагт нэр дэвшсэн Ардын намын сайдууд үнэхээр ингэж байгаа юм байна. 
Өмнөх, сонгуулиудад санал гуйж дөрөв тав сонгогдсон. Б.Чойжилсүрэн хавар, зун, намар болох нь тодорхой. Өвөл болох нь бүр тодорхой гээд яриад сууж байна лээ. Манай улс өвөл гэлтгүй тог цахилгааны үргэлж гачигдалтай, Эрчим хүчний сайд ажлаа өөдтэй хийхгүй, Улаанбаатарынхан цахилгааны хомсдолоос гэртээ бээрч өвөлжиж байгаа нь бүүрийн бүүр тодорхой байгаа билээ. 
Баруун аймагт эхлүүлнэ гэсэн Эрдэнэбүрэнгийн станц бас эхлээгүй байгаа нь тодорхой байна. Баттогтохын Чойжилсүрэн ийм байхад баараггүй сонгогдоно гээд аархах, өвөл болох нь тодорхой гэж явахыг юу гэж ойлгох вэ, ард түмээн, Увс, Ховд, Говь-Алтай, Завханыхаан. Энэ дөрвөн аймаг дөрвүүлээ цахилгаанаа хойт хөршөөс бадарлаж сууж байгаа нь тодорхой байгаа шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)