Т. Аюурсайхан: Гурван амины орон сууцыг Монголбанк өр нэрээр удирдлагуудынхаа мэдэлд хураагаад авчихсан байна
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдааны үеэр нэгэн чухал асуудлыг хөндлөө.
Тэрбээр “Монгол банк арилжааны банкыг дампууруулдаг. Өмч хөрөнгийг нь дээрэмддэг. Эртнээс л ийм асуудлууд байсан. Одоо ч үргэлжлээд явж байна.
Сэлхийн зусланд алтны компани барьсан “Замбуулин виллаж” гэх хотхон байгаа . Энэ хотхоноос гурван амины орон сууцыг Монголбанк өр нэрээр удирдлагуудынхаа мэдэлд хураагаад авчихсан байна. Мөн өөрсдийн хөрөнгөөр их засвар хийчихсэн. Түүгээр ч зогсохгүй тэргүүн дэд ерөнхийлөгч нь амьдарч байгаа тухай иргэд мэдээлж байна.
Тийм учраас УИХ-аас үүнийг шалгах ёстой. Шүүх дээр Капитал банкны нэмэлт хөрөнгүүдийг тогтоох ажиллагаа хийгдэж байгаа. Хуулийн байгууллагууд ч энэ нууугдмал хөрөнгүүдийг ил болгох ажиллагаа явуулж байгаа.
Шүүхийн шийдвэрээр хурааж авсан энэ хөрөнгө бол иргэд хөдөлмөрчдийн мөнгө гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс улсын санд байгаа хөрөнгийг эрсдлээс гаргах ёстой гэж бодож байгаа. Хэн үүнийг эрсдэлд оруулж байгааг ч ярих ёстой гэж үзэж байна” гэсэн юм.