Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.06.20

ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ

ХҮННҮ ЭЙР компани Азийн Европ болох ДАЛИАНЬ хотруу нислэг үйлдэнэ

Хүннү Эйр компани Далиань хотын "Проспект травэл" компанитай хамтран 6 сарын 03-ны өдрөөс 8 сарыг дуустал хугацаанд Далиань хотын чиглэлд аялал жуулчлалын нислэг үйлдэх болсон бөгөөд энэ нислэгээр гадаадын иргэдийг Монгол Улсад аяллаар зочлон ирэх, монгол иргэдийг далайн эргийн аялалд харьцангуй хямд нөхцөлөөр аялах боломжийг нээж байна.
 
2024 оны 05 сарын 10-ны өдөр Далиань хотын аялал жуулчлалын байгууллагуудын төлөөлөгчид Хүннү Эйр компанитай хамтран Монголын 40 гаруй аялал жуулчлалын компаниудын удирдлагыг хүлээн авч уулзалт зохион байгууллаа. Энэ уулзалтын үеэр Далиань хотын танилцуулга, үзвэр, үйлчилгээ, буудал, байгаль орчин, гэх мэт аялал зохион байгуулахад нэн чухал, дэлгэрэнгүй мэдээллүүдийг өглөө.
 
Хүннү Эйр компани нь Монгол улсын Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил” уриаг дэмжин олон улсын шинэ чиглэлүүд нээн, улс улсын аялал жуулчлалын агентуудыг холбож, аялал жуулчлалын шинэ урсгал нээн, түүнийг нэмэгдүүлэх тал дээр бүхий л бололцоог ашиглан ажиллаж байгаа юм.
 
Э.Альгирмаа
Sanuulga.mn
 
 
 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)