Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Ардчилсан нам жагсаалтынхаа манлайд Бөхчулууны Пүрэвдоржоо бичиж, сонгогчдод цулбуурдуулбал их хожно доо

Ардчилсан нам жагсаалтынхаа манлайд Бөхчулууны Пүрэвдоржоо бичиж, сонгогчдод цулбуурдуулбал их хожно доо

Ардчилсан нам сүүлийн найман жил сөрөг хүчин байв. Гэхдээ, яг үнэндээ сөрөг хүчний, сөрөх чадварын үнэнийг  чухамхүү Бөхчулууны Пүрэвдорж л гүйцэтгэсэн юм.

Арван зургаан онд алдарт Миеэгомбын Энхболдыг жаран таван суудалтай ялж, МАН манантуулж эхлэхээс гишүүн Б.Пүрэвдорж сэрэмжийг хэлж, уурласаныг нь дарж, даварсаныг нь сануулж, далдайсаныг нь шүүмжилж, эрх баригчдын болохгүй  бүхэнд сануулга өгч ажилласан юм.

Хорин онд У.Хүрэлсүх нарыг мөн жаран хоёр суудлаар ялахад ч Б.Пүрэвдорж аанай л үгээ хэлж, энэ улс орны засаглалын тэнцвэр, ардчиллыг хангах болоод хамгаалахад хамгийн тод нь үнэндээ л Б. Пүрэвдорж байсан.

Үүнийг ард түмэн хэлнэ. Худлаа гэх хүн байхгүй байх. Найман жил парламентэд суухдаа, тэрбээр хамгийн идэвхтэй, хамгийн олон хууль сануучилж батлуулсан.

Тэтгэвэрийн асуудал, нийгмийн даатгал гээд энэ ард түмний чухам эгзэг эмзэг бүхий чухал хуулиудын санаачлагыг гартаа авч, биежүүлж батлуулсан.

Тойрогтоо хөрөнгө оруулалтыг хийхэд идэвхтэй оролцож, тойргоороо хэрхэн явж ажиллахын үлгэр жишээ болж, бусад аймаг сумуудад ч явж ард түмний аж байдалтай танилцах гээд бүхий л талаар өргөн оролцоотой, үйлс тэнүүн явж ирсэн Б.Пүрэвдоржийг магтах бус үнэнг нь хэлэхэд ийм дүр зурагтай байгаа юм.

Хахсан мөнгө цаасгүй, айхтар бизнесгүй ч мөнгөөр түрсэн өнөөгийн улс төрд Б.Пүрэвдорж харин ч нэг гундаа үгүй, гандаа үгүй явж, ард түмэнд хүрч ажиллаж байгаа.

Ямартаа зуун найман уулзалтаа хийгээд, өөрөө дуулаад явж байна, зузаан сэтгүүл хийх гурван зуун сая алга, би өөрөө-тайлан, миний үйл хэрэг-өөрөө тайлан гээд тов тодорхой цуурайтуулж сууна.

Тэрбээр найман жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа УИХ-ын чуулганыг  нэг ч удаа таслаагүй, хоёрхон удаа хоцорсон гэх ирцийн мэдээлэлтэй байгаа бөгөөд үүний хажуугаар хэзээд нь  иргэдтэй уулзсан 108 уулзалтыг амжуулсан юм бэ гэмээр.

Үнэн л даа, маргах зүйлгүй. Өнөө, маргаашгүй намууд нэр дэвшигчдээ тодруулах нь. Ардчилсан нам өнгөлж тодорхойлсон, он жилүүдэд нүүр тахалсан Бөхчулууны Пүрэвдоржийг жагсаалтаар нэр дэвшигчдийнхээ магнайд бичвэл энэ намд итгэх иргэдийн итгэл сэргэж, хүмүүс санал өгнө. Энэ нь ч гарцаагүй.

Ардчилсан намын өнгө төрхийг сүүлийн жилүүдэд Б.Пүрэвдоржоор л төлөөлүүлж ард түмэн харсан. Энэ нөхрөөр л хэмжсэн.

Түүний сөрөг хүчинд гүйцэтгэсэн үүрэг, дуу хоолой тод, үнэн ардчилагч, эр зоригтой, тууштай хийсэн улс төр нь  ийм эрхийг өгөх бүрэн үндэстэй.   Тиймээс Ардчилсан нам сонгуульд ялъя гэж хүсэж буй бол, олонхи болъё, тод харагдая гэвэл жагсаалтынхаа манлайд Бөхчулууны Пүрэвдоржоо бичиж, сонгогчдод хүргэвэл олны дэмжлэгийг сайн авч, АН их хожно доо.

Б.БАЯР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 7 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)