Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Хөгжлийн банк, Оюу толгой, Эрдэнэтийг тоногчид,  жил өнжсөн ЖДҮ-чидийг сонгуулахаар нэр дэвшүүлбэл намуудын дарга нар нүд рүүгээ шороо цацсан хэрэг болно

Хөгжлийн банк, Оюу толгой, Эрдэнэтийг тоногчид,  жил өнжсөн ЖДҮ-чидийг сонгуулахаар нэр дэвшүүлбэл намуудын дарга нар нүд рүүгээ шороо цацсан хэрэг болно

Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй. Ийм гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонинд гарчээ. Хэрэв үнэхээр ийм байвал, намуудад, намын дарга нарт үнэхээр хэлэх үг алга. 
Ард түмнээ ингэж доромжилж болох юм уу. Төр улсаа ингэж байгуулах юм уу. Монголын ард түмний боломжийг хулгайлсан, нэр төр цөвтсөн, хулгайч дээрэмчдийг дахин сонгуулахаар илгээх юм уу. 
Ингэж огтоос болохгүй. Ардын намын дарга Л. Оюун-Эрдэний үйл хэрэг, зарчим ингэхгүй гэж харагдуулж байгаа. Ардын намын нэр дэвшигчид, Ардчилсан намын нэр дэвшигчид хүн хэн байхаас улс орны хувь заяа хамаарна. 
Бусад намд үлгэрлэгдэнэ. Монголын иргэд ядуу, нүхэн жорлонтойгоо байхад нүүрс хулгайлсан, Хөгжлийн банк, Оюу толгой, Эрдэнэтийг тоногчид,  жил өнжсөн ждү-чидийг сонгуулахаар нэр дэвшүүлбэл намуудын дарга нар нүд рүүгээ шороо цацсан хэрэг болно. Ингэхгүй гэж бүх ард түмнээрээ найдаж байна. Монголын мэлмий тунгалаг байх ёстой.

Б.ГАРЬД

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)