Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Тайланг нь ч, хүнийг нь ч ХОГИЙН САВ РУУ

Тайланг нь ч, хүнийг нь ч ХОГИЙН САВ РУУ

УИХ-ын гишүүдийн тайлан нэртэй зузаан зузаан сэтгүүл, сонингууд тараагдаж, айл гэрийн хаалга тогшин явагсдын тоо эрс нэмэгдэх хандлагатай боллоо. Хийсэн ажил нь төдий чинээ зузаан арвин гэнэ дээ, тэнд л цэцэрлэг сургууль байгуулж, байгуулах төсөв, мөнгийг нь шийдэж, энд л тоглоомын талбай, явган хүний зам цогцлоож, түмэн завгүй л дөрвөн жилийг үдсэн юм байх. 
Хатуухан хэлэхэд биднийгээ "Битгий ингэж доромжил оо, та нар". Ард түмэн хардаг, сонсдог, бодитоор үнэлдэг дүгнэдэг, хулгай худлыг чинь ялгадаг болсон шүү. Модель шиг малийтлаа инээсэн зурагтай сэтгүүл, сонин, худлаа тоо, хуурмагаар өөрсдийгөө магтсан жүжигт чинь итгэж, автдаг үе өнгөрсөн. Та нар 4 жил төрийн эрх барих дээд байгууллагад модель хийлээ, ажил кр хийсэнгүй. Хийсэн шиг хийсэн ганц юм нь харин хулгай л байх шиг ээ.
Тайлан нэртэй зузаан зузаан сэтгүүлийнхээ энд та нарын үйл тэнцэхгүй байна. Алга дарам цаасыг ч бараг дөрвөн жилийн чинь тайлан дүүргэхгүй биз. Ингээд л бодохоор хөгтэй, дэндүү өрөвдөлтэй, даапаантай.
Иргэд аль хэдийнээ ХОГИЙН САВ РУУ гэх аян өрнүүлээд эхэлчихсэн байна билээ. Гоё сэтгүүлүүдийг чинь харсан даруйдаа хогийн сав руу чулуудаж байгаа юм чинь. Тэр нь зөв. Та нарын хуурмагийг унших цаг ч хайран. Ирэх сонгуулиар бид дүнгээ тавина. Тайланг нь ч, хүнийг нь ч ХОГИЙН САВ РУУ...

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)