Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.23

Наадмын сэргээшийн шинжилгээний хариуг 16-нд танилцуулдаг болно

Наадмын сэргээшийн шинжилгээний хариуг 16-нд танилцуулдаг болно

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд хандан хэд хэдэн асуудлаар хүсэлт уламжилсныг яг энэ мөчид хэлэлцэж байна. Тухайлбал, сорьцыг долдугаар сарын 13-нд багтаан ХБНГУ-ын Дрезден хот дахь итгэмжлэгдсэн лабораторид хүргэж өгөх бүрэн боломжтой хэмээн баталжээ. 

Тус байгууллагаас гаргасан хүсэлтэд бичсэнээр энэ жилийн Их баяр наадмын үндэсний бөхийн 32, үндэсний сурын 16 буюу нийт 48 тамирчнаас сэргээшийн шинжилгээг долдугаар сарын 12-нд авч, 13-нд Дрезденд биечлэн хүргэж, 16-ны 16.00 цаг гэхэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд мэдээлэхээр тусгажээ. Хэдийгээр энэ жилийн долдугаар сарын 13,14 - амралтын өдөр таарч байгаа боловч тус улсын лаборатори сорьцыг хүлээн авч шинжлэх бүрэн боломжтой гэсэн хариу өгсөн аж. 

Мөн, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас тэмцээний өмнөх явцын шинжилгээг тогтмол авч байх хүсэлтийг уламжилсан байна. Энэ нь допингоос сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг гэдэг нь олон улсын байгууллагын туршлагаар нотлогдсон юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)