Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.04

Ордноо "мартсан" гишүүд

Ордноо "мартсан" гишүүд

Ордон эзгүйрчээ. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдах товтой ч ирц хүрээгүй тул хуралдсангүй. Угаас ч сонгууль дөхөөд ордон хоосорч, овгорууд хөдөөгүүр, тойргуудаараа голлон гороолоод завгүй байгаа. 
Гишүүд маань олноос оноо авах гээд чадлаараа л мэрийж байна. Дөрвөн жил зүтгэлээрээ тодорч чадаагүй тул авьяасаа үзүүлж, айхавтар попорч, хүний санаанд багтамгүй хөгтэй бүхнийг хийгээд ч болов онцгойрохоор ядацгааж байна, улайрч байна.
Уг нь хууль тогтоогчийнхоо үүргийг сайтар ухамсарлаж, биелүүлсэн бол өдийд ингэж ядрахын хэрэг гарахгүй л дээ. Даанч тийм нүүр бардам үйлстэй улстөрч энэ парламентад алга. Тийн байтлаа л дахин нэр дэвшиж, дахин онцгой эрх эдлэхээр тэмүүлцгээх. Хөгтэй шүү, өөрсдийгөө хэт дээгүүр үнэлж, ард түмнээ хэт дорд басамжилсных нь л илрэл байх даа.
Сонгууль л тэдний нүдэнд харагдаж байна. Улс орны хувь заяа хэрхэх нь хамаагүй, улс орны хувь заяаг шийдэх чухал асуудлуудыг хэлэлцэх нь ч тэдэнд огт падгүй. Тойргоо услаад, том бага гэлтгүй элдэв жүжгээ тоглоод л явж байх нь тэдний тэргүүн зэргийн эрх ашиг бололтой. Бид ийм л хүмүүсийг сонгож, даврааж.
Одоо өөрчлөлт хийх цаг нь болсон. Олноороо ч үүнийг ухаараад мэдрээд байх шиг. Ард түмэн хэрсүү болсон шүү "аваргууд аа". Дахиад та нарт молигодуулахгүй. УЛныхныг хөнгөхөн аргалаад "хөөрчихнө" гэж бодож байгаа бол тэр бодлоо татацгаа. Эгнэгт арилцгаа...
Д.Сүрэн
  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)