САЙН МЭДЭЭ: Хилчин офицер ухаан алдсан СУРАГЧИЙН АМИЙГ АВАРЧЭЭ
Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цамбагарав орчимд байрны гадаа ухаан алдаж, амьсгал нь зогсонги байдалд орсон Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хилийн цэргийн офицер цаг алдалгүй анхны тусламж үзүүлэн амь насыг нь аварсан байна.
Тусламж үзүүлэх явцад иргэний амьсгал нь 20 гаруй удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.