Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Б.Чойжилсүрэн гишүүн болох гэж бараг станц барих хэмжээний мөнгө зарцуулах байх даа...

Б.Чойжилсүрэн гишүүн болох гэж бараг станц барих хэмжээний мөнгө зарцуулах байх даа...

Сэтгүүлч Авиан Баатархуяг, улс төрийн тэмцэл бус мөнгөний дайн болж байна гэж бичжээ. Үнэн л дээ. Бүх агуулгаараа, мөнгөний л тэмцэл болж байна, угаасаа. УИХ-ын гишүүний дөрвөн жилийн цалингийн сан зуу гаруй л сая төгрөг болдог юм билээ. Гэтэл юуны учир, энэхүү зуу гаруйхан сая төгрөгний төлөө тэрбум тэрбум мөнгөний дайн хийнэ вэ.

Юуны учир УИХ-ын гишүүн болох гэж үхэлдэн тэмцэнэ вэ. Үй түмээрээ, мянгаараа УИХ-ын гишүүн болно гэж дөжгөж, тохуутайгаар чичирнэ вэ. Гаргалгаа тун ойлгомжтой. Ердөө л мэдээлэлд ойр байх, бүх түвшинд эрх ямбынхаа хамжааргыг хавуулж, төр улсыг саах л зорилготой. Гишүүний мөнгө гээд хуульчлагдсан санхүү байж байгаа. Дөрвөн тэрбум байх.

Энэ мөнгө ямар нэг байдлаар УИХ-ын гишүүний эрх сүрийн дор, хуульчлагдан түүнд наалддагийг ард түмэн бүгд мэднэ. Товчхондоо бол, татвар төлөгчдийн мөнгийг төсөв батлах замаар нэг удирдаж, өөрсдөдөө хуваарьлах байдлаар нэг хууль тогтоож байгаа юм.

Энэ учир л ийнхүү УИХ-ын гишүүний суудлын төлөө улайран, үхэлдэн тэмцэцгээдэг. Тэдэнд эх орон, ард түмэн бол сонгуулийн үеийн л хэрэгцээ болохоос, үнэн бодит дээрээ зөвхөн өөрийн эрх ашиг, хар толгойгоо боддог.

УИХ-д дөрөв тав суучихаад л дахиад зүтгээд байх. Улсад ганц бодьтой ажил үүрч, ард түмэнд нийтээр гачлаан болж байгаа асуудлыг шийдсэн бол яая гэхэв баймаар. Улаанбаатар хот, цахилгааны хязгаарлалттай өвөлжлөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн тав дахь удаагаа нэр дэвшинэ гээд баруун аймагт нэг, Хан-Уулд нэг таваргаад л байна.

Б.Чойжилсүрэн гишүүн болох гэж бараг станц барих мөнгө зарцуулж байгаа байх. Тэгсэнд орвол, тэр мөнгөөрөө, хувьдаа станц бариад, цахилгаанаа улсдаа зараад, тэндээсээ ашиг олоод сууж болмоор доо. Гэвч тэр тэгэхгүй дахиад л гишүүн болохоор улайран зүтгэнэ дээ. Увсчууд, Хан-Уул дүүргийнхэн хэрсүү байж, түүнийг одоо УИХ-д биш, эрчим хүч, барилгын салбартаа бизнесээ дагнан хийх боломжийг олгоосой билээ...

Б.Гарьд

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)