Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

Хөөгдөж, туугдаад л явна гэв үү, Ч.Ундрам гишүүн

Хөөгдөж, туугдаад л явна гэв үү, Ч.Ундрам гишүүн

Сенсаци гишүүн Ч.Ундрам сонгуулийн ажлаа эхлүүлж, тойргоороо тойрч, түмэн олондоо адлуулж яваа сурагтай. Төв аймгийн Баянчандмань сумын иргэд Ч.Ундрам гишүүнийг бараг хөөх шахуу юм болж, "Чамайг сонговол айл гэрийн сүлд, хийморь доройтно" гээд даапаалсан байх юм. 
Түүгээр ч зогсохгүй нөхрөө хуурч, үр хүүхдээ "Чи надаар тэжээлгэж байгаа биз дээ" гээд айхавтар үгээр зандарч, давшилж байгаа хүн бидний төлөө ажиллаж чадахгүй биз дээ гээд амыг нь таглаж байна гэх.
Гишүүн минь дээ, гишүүн минь. Түмний шившиг болж ингэж ядаж явахаар, улстөрөөс нэг мөр нэрээ татсан нь өлзийтэй биш үү. Би ёс зүйн алдаа гаргаагүй ээ гээд л гүрийгээд байгаа. Гүрийх тусмаа та муухай харагдаж, өөрт багахан үлдсэн нэр хүндээ шавртай улам л хутгаад байна аа, ухаараач.
Биеэ засаад төрөө зас гэдэг. Олны шүүмжлэх нь ч аргагүй. Өөрийгөө хямгадаж чадахгүй байгаа хүн өрөөлийг хямгадна, олны төлөө ажиллана ч гэж юу байх вэ дээ. Дашийн шог гэдэг нь л болох биз. Өө биш ээ Ч.Ундрамын шог.ч юм уу.. 

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)