Н.Цэрэнбат сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэдгээ илэрхийлэв
Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбатыг сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаа хийсэн тухай мэдээлсэн энэ талаар Н.Цэрэнбат өөрийн нүүр номондоо тодлуулга гаргаж тайлбар өгчээ.Түүний тайлбарыг хүргье
Миний бие Монгол Улсын ЗГХЭГ-ын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангаж, танилцуулга хийх ажлын хэсгийн гишүүнээр Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгуудад энэ өдрүүдэд ажиллаж байна. Гэвч зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд уг ажлыг сонгуулийн сурталчилгаа хийн хууль зөрчиж байна зэргээр санаатайгаар олон нийтэд буруу, ташаа мэдээлэл өгч байгаа тул залруулга хийн холбогдох ЗГХЭГ-ын албан бичгийг хавсарган хүргэж байна.
Би 2016-2020 онд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын аливаа хууль, тогтоомжийг зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Засгийн газрын ажлын хэсгийн гишүүнээр орон нутагт томилогдон Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар танилцуулж буйгаа мэдэгдэж, СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ болохоо илэрхийлье.
Намсрайн ЦЭРЭНБАТ