Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Энгийн байх гэж ядагсад аа, жүжих нь жүж, бүжих нь бүж!

Энгийн байх гэж ядагсад аа, жүжих нь жүж, бүжих нь бүж!

Сонгууль дөхөж, улстөрчдийн солиорол гаарч байна. Яаж ийгээд л олноос оноо авчих гэсэн ядмаг аргууд нь эцэстээ эзнээ ороож, элий балай мэт харагдуулах нь харамсам. Энгийн байх гэж, энгийн харагдах гэж, ард түмэнтэйгээ ойрхон байгаагаа нотлох гэж хэтэрхий хичээсэн улстөрчдийн үйлдэл бүхэн жүжиг шиг харагдаад, ойлгогдоод байна аа.
Зам, тээврийн сайд С.Бямбацогт мотоцикл унан давхиж, аргагүй л зам тээврийн салбарын хүн гэдгээ нотоллоо, харууллаа. Шаггүй хулгайч гэдгээ ч түмэнд зарлалаа. Яг энэ жишгээр ч олон улстөрч замнаж, өөр өөрийн арга барилаар олныг шуугиулж байна. Хоол хийх нь хийж, ууланд алхаж, ус мөрний эрэг дээр нялхамсаж, налайх нь налайж, дуулах нь дуулж, бараг бүжиглэх нь бүжиглэж, төр баригчид маань төө завгүй л хичээцгээж байна. 
Сүүлдээ бүр улстөрчдийн эл үйлдлүүд нь доромж шиг ч ухагдах боллоо. Ард түмнийхээ байгаа байдал, сэтгэхүйд тааруулаад эдэнтэй ингээд л харьцахад, эдэнд ийм л зүйл үзүүлэхэд, харуулахад болно доо гэх үзлээр хандаад байх шиг дүгнэгдэх боллоо. 
Эрхэм гишүүд ээ, улстөрчид өө. Ард түмэн хэрсүү болсон шүү. Осоржамаа шиг савангийн дуурь үзүүлж, олны тархийг угаадаг, оноо авдаг үе ард хоцорсон шүү. Бид харж байна, хэн нь хэн бэ, хэн нь ард түмнээрээ наадаж, доромжилж байна вэ гэдгийг тодоос тод мэдрээд, хариуг нь сонгуулиар чангахан өгөхөөр бэлдэж л байгаа шүү. Яахав, жүжих нь жүж, бүжих нь бүж... 

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)