Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.01

Төрийн хүний зангаргагүй П.Анужин

Төрийн хүний зангаргагүй П.Анужин

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгчөөс парламентийн танхим руу том үсрэлт хийж, паг чимээгүй гишүүн болсон хатагтай П.Анужин сонгуулийн анираар "амь орж" эхэллээ.
Дөрвөн жил дүлий мэт байсан тэрбээр дүрэлзэж байна. Сошиалд гүн утга бүхий тайлбартай зураг нийтэлж, олны нүднээ өртөх нь ихсээд л. Том том камер дагуулж төрийн ажил хийсэн, хийж байгаа дүр эсгээд л. Ёстой л сонгуулийн үнэрээр сортолзож, нахих хүслээр амь тавьж байна аа.
Хувцасны хээ хуульчилна гээд чичирч явсан үе түүнд бий. Ганц гялайгаад буруудсан нь тэр. Өөрөөр ч бүрэн эрхийн хугацаандаа дорвитой дуугарч, зүтгэлтэй ажилласангүй. Төрийн хүн тусдаа олонд овоохон танигдагсдын очиж овоордог газар Төрийн ордон биш ээ гэдгийг олигтойхон ухаарсан байх аа П.Анужин гишүүн маань.
Өнгөрсөн жилүүдэд юу ч хийгээгүй хэрнээ гоо сайхандаа үнэмлэхүй анхаарчээ, хагалгаанд оржээ гээд л түүнийг олон нийт шүүмжлээд байгаа. Гишүүн маань харин тайлбар хийж. Найзууд маань намайг байгаагаараа л байна шүү дээ гэсэн, яг үнэндзэ надад гоо сайхны хагалгаанд орох илүү зав ч алга аа гэв. 
Аргагүй л завгүй хүн л дээ. Найзууд нь бас хэлээ л байлгүй П.Анужин гишүүнд, дахиж битгий дэвш ээ, түмний шившиг болно шүү гээд. Дээрх шигээ үнэмшээрэй, үгэнд нь ороорой, найзуудынхаа үгийг сайн дагаарай... 

Д.Сүрэн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 1 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)