Ботаникийн эцсээс Улиастайн гүүрийн замыг нээлээ
Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх замын асфальтбетон хучилтын ажил бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэг хоёр дугаар хэсгийн ажил бүрэн дуусжээ.Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийгдсэн.