Ламд найдсан “хүүхэд хамгаалал”
Монгол Улс, хүүхдийн эрхийн хамгаалах асуудалд сүүлийн жилүүдэд илүүтэй анхаарах болж, энэ асуудлыг хариуцсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын төсөв мөнгийг нь нэмж, хүүхдийг гэмт хэргээс хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэл гарахаас урьдчилан сэргийлэх, залуучуудыг зөв хүн болгож төлөвшүүлэх чиглэлд зарцуулах төсөв мөнгийг нь нэмж, тус агентлагийн үйл ажиллагааг төрөөс дэмжиж ажиллах болсон.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа ч нэг бус удаа энэ агентлагийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.
Гэвч улс орны хэмжээнд хүүхдийн хүчирхийлэл өдөр бүр тасрахгүй гарч, хүүхдийн эрх нь зөрчигдөж, морьноос унаж бэртэж, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирч, амь насаа алдаж байхад энэ асуудлыг хариуцсан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэх Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг нь сургалт хийх нэрээр төрийн байгууллага дээрээ лам залж, биелгээ бүжиг хийж хийгээд сууж байгааг ойлгох ухаан бидэнд өгөөч.
Харамсалтай нь бид хүүхдийн эрхийг хамгаална гэж мэргэжлийн байгууллагадаа найдаж суухад, тэд хүүхдийн эрхийн асуудлыг цэгцлэхийн оронд ламд итгэж, бүжиг биелгээ болоод явж байх гэж дээ...
Х.Булгантуяа сайд та УИХ-ын сонгуульд нэр дэвших гэж улайран энд тэндэхийн телевизийн хойморт сууж, салбарын асуудлаа шийдсэн мэтээр ярьж явахын оронд ламд итгэж байгаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын удирдлагууддаа анхааран ШҮГЭЛ ҮЛЭЭЖ ажиллах нь зүйтэй болов уу?
А.Галт
Sanuulga.mn