Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.05.17

Улстөрд ШИНЭ САЛХИ ОРУУЛЪЯ, нэр цэвэр ЗАЛУУСАА ДЭМЖЬЕ

Улстөрд ШИНЭ САЛХИ ОРУУЛЪЯ, нэр цэвэр ЗАЛУУСАА ДЭМЖЬЕ

Хэдхэн сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль ойртохын хэрээр Төрийн ордонд насаараа шахуу амьдарсан, хэд хэд нахин сонгогдсон ч үр бүтээл "үнэртүүлээгүй" улстөрчдийн тойргоо услах, том том ярих, дахиад нэг гээд "чичрэх" нь илтэд гаарав. Тойрог томссоныг ч хэлэх үү, тодорч, олонд илүү танигдаж чадсанд нь л "аз ирэх" нигууртай. Түүнийг ч бат мэдэрсэн, мэдсэн улстөрийн "аваргууд" улс орны хэтийг хэлэлцэх, чуулгандаа суухаа ч умартан сонгуулийн ажилдаа шамдаастай, ийш тийш гороолоостой.
Гэхдээ тэд нэг зүйлийг анзаарахгүй байх шиг. Одоо цаг өөр болсон, залуусын, олон нийтийн хандлага, сэтгэлгээ үнэмлэхүй цэвэршсэн. Хий том том попордог, олон жил парламентад суусан ч гавьяагүй, авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон, холбогддог улстөрчдийг нийгэм даяараа мэддэг, тос усыг ялгадаг болсон.
Энэ сонгуулиар Монголчууд нэр цэвэр, мэдлэг зузаан, үйл цагаан хүмүүсийг сонгож, улс орны хувь заяаг даатгахыг хүсэж, эрмэлзэж байна. Нөгөө л нэг үзэгдэж, харагдаж, худал амласаар дасал болсон царайнуудыг дахин харахыг, дахин сонгохыг хүсэхгүй байна. Тэр нь ч зөв.
Одоогийн эрх баригчид, одоогийн хууль тогтоогчид энэ улс оронд ашигтай юу хийв, юуг шинэчлэв, ямар дэвшлийг түүчээлэв? Тэр гээд тодотгоод хэлэх зүйл ховор. Улс орны нөхцөл байдал хүнд байна. Улс орон шинэ залуу, шижигнэсэн улстөрчдөөр "цангаж" байна.
Тиймээс иргэд бид сонголтоо зөв хийж, зөв тогтолцоо, зөв бүхний суурийг энэ сонгуулиар л "угсрах" нь чухал байна. Мэдлэгтэй, тулхтай залуусыг, заавал залуу гэлтгүй улс төвхнүүлэхүйн зангарагтай улстөрчдийг л сонгоё. Өнөө л хйирхэхээс цаашгүй хэдэн "хулгайч, луйварчдыг" төрөөс бүрмөсөн холдуулж, шинэ салхи оруулаад үзье. Өнөөгийн өөрчлөлтөөс ирээдүйн үнэ цэнэ хамаарна. Хэрсүү байя, зөв байя...
Д.Сүрэн
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)