"Тэтгэврийн хөгшнийг" Элчин сайдаар томилно гэв үү!
УИХ-ын гишүүн Н.Энхболдыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зүтгүүлж эхэлжээ. Н.Энхболдын тухайд 67 настай, 2000 оноос хойш 24 жилийн турш УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар тасралтгүй ажилласан. Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд зэрэг албан тушаалыг хашсан намтартай. Намтрын хувьд бол бахадмаар. Аа гэхдээ тэр чинээгээрээ хийж, зүтгэж, хөдөлмөрлөсөн үү гэвэл үгүй. Төрийн ордонд насаараа л амьдарлаа. Гэвч тэр "амьдралаа" ард түмний төлөө бус албан тушаалын төлөө л зориулжээ.
Тэрээр бас тийм ч хүн чанартай нэгэн биш гэдэг. Н.Энхболд нутаг нэгтэн М.Энхболдоос урваж, УИХ-ын даргаас буулгах хуйвалдаанд оролцсон байдаг. Энэ тухай М.Энхболд УИХ-ын чуулганы танхимд нэр цохон хэлж байв. Мөн Н.Энхбаярыг хаан байхад нь шадарлаж, С.Баярыг МАН-ын дарга болоход очиж наалдах зэргээр урвайгүйтэж байв.
Гэтэл энэ хийсэн гавьяагүй атлаа хий дэмий суудал элээсээр өнөөтэй золгосон "тэтгэврийн хөгшнийг" Элчин сайдаар томилохоор зүтгүүлж байх, хачирхалтай. Түүнээс илүү мэдлэгтэй, зүтгэлтэй нь Монголоор дүүрэн, МАН-аар ч дүүрэн. Тийм байхад л гүрийгээстэй гэнэ. Н.Энхболдын албан тушаалын шунал дундрашгүйн бас нэгэн жишээ энэ үү л гэлтэй...