Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.21

ОВГОРУУД АА одоо болсон, нахиулахгүй

ОВГОРУУД АА одоо болсон, нахиулахгүй

Гишүүд тойргоо услаад завгүй байна. Ордон хоосон, чуулганы танхим эл хуль, ирц хангалтгүй. Улс орны хэтийн хувь заяаг шийдэх чухал асуудал хэлэлцэж байхад л түүнийг үл тоон сонгуульдаа бэлдээстэй. Тэдэнд дахин сонгогдох нь л чухал болохоос улсыг дэвжээх нь огтоос хамаагүй мэт.
Сонгууль дөхөөд зарим нэг хэлгүй гишүүд хэлд орж, хөдөлдөггүй нь хөдөлгөөнд орж, яаж ийгээд л олноос оноо авах гэсэн оролдлогууд олноор үзэгдэх боллоо. Дуулах нь дуулж, бүжиглэх нь бүжиглэж, кино шиг бичлэгүүдээр өөрсдийгөө дөвийлгөх нь дөвийлгөж, ёстой л эсэн бусын юм болж байна, эсэн бусыг ч бид харж байна.
Уг нь манай гишүүд сонгогдсон дөрвөн жилээ үр бүтээлтэй ажилласан бол ингэж хөглөх хэрэг гарахгүй л дээ. Гэвч тийм бүтээмж, зүтгэл гаргасан хүн энэ парламентад алга. Тийн атлаа л нахина гэх, хөгтэй л.
Гэхдээ одоо ард түмэн хэрсүү болсон. Угаас хэрсүү байхаас ч аргагүй цаг хугацаа бидний өмнө ирж. Улс оронд өөрчлөлт хэрэгтэй. Ужгирсан асуудлуудыг засах зөв бодлого хэрэгтэй. Тэр бодлого тодорхойлогчдыг сонгох эгзэгтэй мөч ирчихлээ.
Мэдлэгтэй, боловсролтой, улсаа гэх сэтгэлтэй, эгэл ардын амьдралыг мэддэг, мэдэрдэг тийм л түшээдээр улсыг удирдуулмаар байна. Шинэ залуусаар, шижигнэсэн эрч хүчтэнүүдээр. Төрийн ордны босгыг олон жил элээсэн ч үр шимээ үзүүлээгүй, гавьяагүй нөхдөөс одоо хагацах цаг нь болсон. Авлигач хулгайчидтай ягштал тэмцэж, хариуцлага хүлээлгэх, тэднийг төрөөс шахан зайлуулах тийм л цаг нь ирсэн.
Хэрсүү байя, сонголтоо зөв хийе, өөрчилье...    

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)