Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Х Богд билгийн тооллоор өнөөдөр 11 нас хүрлээ

Х Богд билгийн тооллоор өнөөдөр 11 нас хүрлээ

Өнөөдөр Х богдын мэндэлсэн өдөр тохиож байна. Аргын тооллоор тэр тавдугаар сарын 4-нд мэндэлсэн ч билгийн тооллоор хаврын адаг сарын шинийн 15-нд мэндэлсэн тул өнөөдөр ийнхүү 11 нас хүрч байгаа аж.

Бид үзэсгэлэн болгогч хэмээх 2023 оны туулай жил Х богдоо залсан. Тодруулбал, түүнд одоогоос найман сарын өмнө Х Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртээснээр албан ёсоор залсан юм.

Ном журмаараа бол бид X Богдыгоо Үндсэн хуулиараа олгогдсон эрх чөлөөнийхөө дагуу тодруулсан. Учир нь өөрийн шашныхаа хараат биш удирдагчийг гаргах нь монголын Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн болоод лам хуварга, сүсэгтэн олны эрмэлзэл байсан гэж хэлж болно. Тийм учраас бие даасан, хараат биш Богдын удирдлагатай болох нь энэ үйл хэргийн нэгдүгээр чиглэл байлаа. Харин хоёрдугаарт, шашны үйл хэрэг бол дэлхийн аль ч ардчилсан, эрх чөлөөт оронд үндсэн хууль болоод бусад хуулиараа хамгаалагдсан байдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл “Төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэдэг үндсэн хуулийн зарчмаа л баримталсан буюу шашныхан хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа хэрэг. Гуравдугаарт, Богд гарч ирснээрээ монголчуудын эв нэгдэл, ёс зүй, дээрээс нь гадаад дотоод нэр төр, энхтайван амгалан байх бодлогод ач тусаа өгөх хүч болох учиртай юм.

-Х Богд тодорсон 1095 хоног-

Бид анх 1640 онд анхдугаар богдыг өргөмжилж байсан түүхтэй. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл 383 он улирч энэ хугацаанд бид 10 богд залжээ. Эргэн харбал, тэдний гурав нь л монгол хүн. Тодруулбал, анхдугаар Богд, хоёрдугаар Богд, аравдугаар Богд Монголоос тодорсон.

Уламжлалаараа бол өмнөх Богд дараагийн Богдын дүрээ тодорхойлдог. Х Богд ч ингэж тодорсон. Учир нь IX Богд дараагийн дүрээ тодорхойлохдоо монгол хүн болж төрнө хэмээн айлдвар айлдсан байдаг. Ингээд IX богд таалал төгссөний дараа Х Богдыг тодруулах ажил эхэлсэн.

Ингэхдээ богдуудыг хэрхэн яаж тодруулж ирсэн түүхэн уламжлалууд, номын ёсыг нарийвчлан судалсан гэдэг. Жишээ нь 2013-2015 онуудад зөвхөн судалгаа шинжилгээний ажил л явагдсан. Энэ үйл явц ч нарийн төлөвлөгөөтэй. Дараа нь томоохон хийдүүдийн хамба лам нар, хутагт хувилгаад, гэвш, гавж нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгээс явуулсан судалгааны хүрээнд олон мянган хүүхдийн нэрс бүхий мэдээллийг цуглуулсан байгаа юм. Тэднийг газар байршил, төрсөн цаг хугацаа гээд асар нарийн шүүлтүүрээр шигшиж судалсны дүнд 11 хүүхэд шалгарч үлджээ. Ингээд хуучин цагт Богд дээдсийг тодруулдаг номын ёсны дагуу 11 хүүхдээс есөн хүүхдийг сонгож нарийвчилсан шинжилгээ хийсэн. Тухайн шинжилгээ нь IX Богдын өөрийнх нь эдэлж хэрэглэж байсан шашны эд зүйл болох хонх очир, эрхи тэргүүтнийг бусад адил зүйлстэй холин байршуулсан байх бөгөөд сонгогдсон хүүхдүүдээр таниулах арга байж. Ингэхдээ есөн хүүхдэд болоод аав ээжид нь хэлэлгүйгээр гандангаас бэлэг өгч байгаа гэх нэрээр дуудаж сорилыг явуулсан нь сонирхол татна. Сорилыг зохион байгуулагчдын зүгээс нууц хэвээр үргэлжлүүлж тэдэнд зориулж маш энгийн орчин бүрдүүлж, хүүхдүүдийг чөлөөтэй байлгах тал дээр анхаарсан тухай Д.Чойжамц хамба яриандаа дурджээ.

Ингэхэд таниулах гэж байгаа зүйлс рүү очиж гар хүрсэн хүүхэд ганцхан байж. Бусад нь огт хүрээгүй. Очиж гар хүрсэн гэх тухайн хүүхэд шууд л шашны хэрэглэгдэхүүнүүд рүү очжээ. Тэрбээр өөрийнх нь үргэлж хэрэглэдэг хайртай эрхийг нь шууд олж аваад хүзүүндээ зүүснээс гадна, хонхыг нь олж гаргаж ирээд барьж үзээд, нэг цохиод дугаргасан байгаа юм. Тиймээс түүнийг яг л өөрийнхөө урд дүрийн хэрэглэж байсан юмнуудыг таниж олж авсан гэж үзжээ. Товчхондоо Х богд ингэж тодорсон юм.

Эх сурвалж: Eguur,mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 1 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (2)
  • Зочин • 6 сар - 202.55.188.34 Хариулах
    Мөнгө хүчтэй юмаа.Одсэр лам Гарамжаваас байр авсан байдаг юм .Цаашлуул Эбээ ,АНус 2ийн үйлчлэгч.18 хүрээд авгай авуул за тэгээд бүүр худлаа ...
  • Зочин • 6 сар - 202.55.188.34 Хариулах
    Амжилт хүсьe.