Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.05.30

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” Төрийн бус байгууллага байгуулагдаж, УЗ-ийн хуралдаанаа хийлээ



Төр нийгмийн өндөр албан тушаал хашиж байсан, эдүгээ тэтгэвэрт гарсан ч гэлээ улс эх орныхоо хөгжил, сайн сайханы төлөө санаа чилээж, сэтгэл гаргаж нэгдэж ажиллахаар болж “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/-ыг Монгол Улсын Баатар, Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Ерөнхий сайд асан Д.Содном, УИХ-ын гишүүн асан, Гаалийн ерөнхий газрын дарга асан Д.Цэвээнжав, УИХ-ын гишүүн асан Ж.Гомбожав, Ц.Цэнгэл, Р.Буд, Хөдөлмөрийн баатар Р.Раш, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхайн сайд асан, Геологийн ухааны доктор /Ph.D/ Ч.Хурц, Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Хөдөө аж ахуйн сайд асан Д.Насанжаргал, Гандантэгчинлэн хийдийн Хамба асан Д.Чойжамц нарын Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ахмадууд байгуулж, Удирдах зөвлөлийн хурлаа өнөөдөр зохион байгуулжээ.

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” ТББ-ын УЗ-ийн энэ удаагийн хуралдаанаар:

– “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүнд шинээр элсэн орох  гишүүдийг танилцуулж, батлуулах

-Ямааны эрчимжсэн аж ахуйн зохион байгуулалтын төсөөлөл, санал

-2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах

-Улс төрийн намуудад хүргүүлэх санал зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ үеэр “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цэвээнжав “Монголын төр, засагт өндөр алба хашиж байсан эрхмүүд нэгдэж “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл”-ийг байгуулж 2024 оны нэгдүгээр сарын 31-нд анхны хурлаа хийсэн.

Зөвлөлийн үндсэн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахад дэмжлэг үзүүлэх, өөрсдийнхөө мэдлэг туршлагыг зориулж ажиллах зорилготой. “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/ нь ямар нэгэн улс төрийн хүчнийг түшиглэж ажиллахгүй.

Өнөөдрийн хуралдаанаар Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд туулай жилийн зуд ямар сургамж үлдээв гэдэг асуудлаар ярилцана. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг цаашид малчдын амьжиргааг дээшлүүлэх зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн 2024 оны  6 сард Улсын Их Хурлын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Улс төрийн намуудад хүргүүлэх саналаа хэлэлцэнэ ” гэлээ.

 

 

 

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)