Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.29

Шинэ бүтцээр Нийслэлийн ЗДТГ нь хэлтэс биш газруудтай байхаар болжээ

Шинэ бүтцээр Нийслэлийн ЗДТГ нь хэлтэс биш газруудтай байхаар болжээ

Нийслэлийн бүтцийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаар оруулан 81 дугаар тогтоолоор баталжээ. Тогтоол ёсоор нийслэл  Засаг даргын хоёр орлогчтой байх, өмнө нь Нийслэлийн ЗДТГ-ын  хэлтэсүүдийн нэр өөрчлөгдөж, зарим харьяа агентлаг нь ЗДТГ-ын газар бүтцэд хамаарч орж иржээ.  

НЗДТГ нь бүтцийн хувьд Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газар (Дэд бүтэц, хөгжлийн бодлогын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэстэй), Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газар (Эрх зүйн бодлого, зохицуулалтын хэлтэс, Гэрээ, эрх зүйн хэлтэстэй); Санхүү, хөрөнгө оруулалтын газар (Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөрөнгө оруулалтын хэлтэстэй); Төрийн захиргааны удирдлагын газар (Хүний нөөцийн хөгжлийн хэлтэс, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй); Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар; Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар; Мэдээллийн технологийн газар (Технологи, системийн хөгжүүлэлтийн хэлтэс, Дэд бүтэц, техникийн хяналтын хэлтэстэй); Цэргийн штаб гэсэн 8 газартай болжээ.

Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 166, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 58, дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт 73, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт 64, Багануур, Налайх дүүрэгт 44, Багахангай дүүрэгт 30 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) байхаар Засгийн газраас тогтоосон байна.

Тогтоолд зааснаар Хотын ерөнхий менежерийг Төрийн захиргааны албан тушаалтан байсныг хасан байна. Ингэснээр Хотын ерөнхий менежер нь мэргэшсэн төрийн албан хаагч байхаа больж, бүх шатны сонгуульд оролцохдоо эрхэлсэн ажлаа өгөлгүйгээр ажлаа гүйцэтгэхийн сонгуульд  зэрэгцээ оролцох боломжтой  улс төрийн албан тушаалтан болж байгаа юм.

Улс төрийн албан тушаалтан болгосон аж. Дүүргийн Засаг даргын дэргэд дүүргийн менежер гэдэг албан тушаалыг бий болгохоор тогтоолд тусгажээ.

Мөн нийслэлийн Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний  18 агентлагтай байхаар тогтоолд дурьджээ.

Нийслэлийн бүтцийг шинэчлэн баталсан Засгийн газрын 81-р тогтоолыг ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ...

SANUULGA.MN

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)