Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Газрын мафийг илчлэх сонсголыг цуцалжээ

Газрын мафийг илчлэх сонсголыг цуцалжээ

Сүүлийн үед нийгэмд бугшаад байгаа, иргэдийн бухимдлыг төрүүлээд байгаа асуудлаар ээлж дараалан нээлттэй сонсгол хийн, сайн муугаа дэлгээд байгаа. Нүүрсний, Эмийн сонсгол болж эдгээр салбарын булхай луйврыг уудлан гарган тавьж байгаа нь эрх баригч МАН-ын авлигыг илчлэх, ил гаргах  томоохон ажлын эхлэл юм. Цаашлаад "Ногоон автобус"-ны, газрын болон ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсгол хүлээгдэж буй. Эмийн сонсгол нүүрснийх шиг олны анхаарлыг татаж чадаагүй ч монголчууд эмийг хэдэн тонноор нь хэрэглэдэг, хуурамч эм энэ зах зээлд ихээр эргэлддэг, татвар төлөгчдийн олон арван тэрбум төгрөгөөр нөөц бүрдүүлэх нэрийдлээр баахан эм импортлодог  ч ирэнгүүт нь хугацаа дууссан шалтгаанаар устгалд оруулсан,  тас хөлдөн шаардлага хангахгүй болсон дуслыг гэсгээж байгаад зах зээлд нийлүүлсэн зэрэг ноцтой баримтууд ил болсон билээ. Хийж эхлэх нь ажлын 50 хувь гэдэг. Ямартай ч сонсголоо шат дараатай зохион байгуулж, дараагийнх нь газрын хулгай, луйвар байлаа.  Ялангуяа үе үеийн Хотын дарга нарын хууль зөрчин их хэмжээний газар олгосон томоохон луйвар, мафийг илчлэх томоохон сонсгол болно гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байсан ч талаар болох бололтой. Учир нь, энэхүү сонсголыг цуцалсан байна. Шалтгаан нь тодорхойгүй ч нийгэмд дуулиан тарих хэмжээний но-той, ноцтой асуудлууд  нь ил болохоос эмээсэн үү, ямартай ч томоохон лобби орж, эцэст нь сонсголыг цуцалжээ.  

Жирийн иргэд 0.07 га газраа өмчилж, эзэмшиж чадахгүй байхад эрх мэдэлтнүүд дархан цаазат уулын амыг тэр чигээр нь хашчихдаг, хашаалдаг. Харин эзэн нь хэн бэ, хэний ямар зөвшөөрлөөр уг газрыг олгов гэх олон асуултад хариу өгөх газрын сонсголыг ийнхүү цуцалж буй нь мэдээж эрх мэдэлтнүүдийн эрх ашгийг ноцтой хөндөх учраас тэр юм.  

“Шилэн” ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод олгосон газрын мэдээллийг ил болгосон. Тухайлбал,  1996 оноос хойш нийт 14484 аж ахуй нэгжид 564 мянган га газар олгосон байдаг. Үүнд, 

  • Улаанбаатар хотын захирагч асан М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Ц.Батбаяр 485 шийдвэрээр 3.405.971м2 газар,
  • Улаанбаатар  хотын захирагч асан М.Билэгт 516 шийдвэрээр 10.405.010м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Су.Батболд 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар,
  • Улаанбаатар хотын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан 811 шийдвэрээр 8.948.507м2 газар,
  • Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар 621 шийдвэрээр 687.779м2 газар тус, тус олгосон нь ил болсон юм.
  • Ийн нийгэмд, нийтэд хүлээлт бий болгоод байсан газрын сонсголыг цуцалж, оронд нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн ахалсан Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголыг оронд нь хийхээр яригдаж байна. 

Эх сурвалж: Туг.мн

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)