Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.17

АН-ынхан ЯЛНА гэж эрдээд, ямба, албаа "урьдаар хуваарилж" байна гэв үү!

АН-ынхан ЯЛНА гэж эрдээд, ямба, албаа "урьдаар хуваарилж" байна гэв үү!

Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэгчээр Ардчилсан намынхан сэрүүн зүүдэлж, ирэх сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулна, Засгийн газар байгуулах түвшинд "торойно" гээд томорч сууцгаана гэнэ. Бүр намын дарга Лу.Гантөмөр нь том, том "үсэрч", ЭЗХЯ-ыг толгойлно, угаас бат нот, тиймийн тул намайг түших нь түш ухааны юмс ярьж, урьдаар албан тушаал хуваарилж, өөрийн хамаарал бүхий хүмүүстээ "эрх мэдлийн бялуу" хувааж байна гэх.
Ирэх сонгуулийн өнгө ямар байхыг таашгүй. Гэхдээ өдгөөгийн нөхцөл байдалд тулгуурлан дүгнэх нь ээ Ардчилсан нам гавихгүй нь тодорхой. Ард түмэн тэдэнд итгэхгүй байна. Улс төвхнүүлэхүйн зангараг ч угаас тэдэнд алга л.
Гэтэл тэд ЯЛНА гээд бардацгааж байна гэх, хачирхалтай. Арай сонгуулийн хувь заяанд нөлөөлөхүйц "хор хутгах" гэж байгаа юм биш биз, анхаармаар л. Холбогдох байгууллагууд нь энэ намын үйл ажиллагаа, удирдлагуудынх нь үйл хөдлөлийг хянаж, шалгаж, тандмаар...
Энэ жил олон түмэн шударга сонгуулийг, үнэн байдлыг чухалчилж, хүсэмжилж байгаа. Түмний тэр эрмэлзэл үгүй болох вий. Түмний тэр эрмэлзлийг АН мэт нь талаар болгох вий... 

Д.Сүрэн

Sanuulga.mn
  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)