Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Хүүхэд нь эндсэн бол алдарт эхийн одон олгодоггүй байх заалтыг өөрчилнө

Хүүхэд нь эндсэн бол алдарт эхийн одон олгодоггүй байх заалтыг өөрчилнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулж, иргэдээс санал авч эхэлжээ. Учир нь хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах болзол хангасан ч аль нэг хүүхэд нь эндсэн тохиолдолд олгодоггүй байх одоо хэрэгжиж буй зохицуулалтыг халахаар энэ хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Тодруулбал, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг нас хүрсэн бол тус одонг олгож буй. Мөн "Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй гэж хуульд заажээ.

Хэрэв ЕТГ-аас боловсруулан иргэдээс санал авч буй хуулийн нэмэлт өөрчлөлт дэмжигдвэл ээжүүд хүүхэд тээж төрүүлсэн тоогоороо алдарт эхийн одон авах боломж бүрдэх нь гэж ойлгож болох. Өөрөөр хэлбэл, бага хүүхэд нь нэг нас хүрсэн байхад өмнөх аль нэг хүүхэд нь ямар нэгэн байдлаар эндсэн тохиолдолд тухайн ээж хүсэлтээ гаргавал тус одонг олгодог байх. Харин хүүхдээ үрчлүүлсэн тохиолдолд олгохгүй байхаар нэмэлт өөрчлөлтөд тусгажээ. Ингэснээр өмнөх хуульд заасан шалтгаанаар алдарт эхийн одонгоо авч чадаагүй ээжүүд нөхөж авах хүсэлтээ өгч болох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)