Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар сэрүүсэж, хур тунадас орно
2024 оны 04 сарын 17-ноос 2024 оны 04 сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг хүргэж байна.
17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.