Нэг бүр нь 3 тэрбум төгрөгийн үнэтэй Богд уулын Арцатын ам дах “Хан төгөл” хаус хотхоны нууц эзэн УИХ-ын гишүүн, ЗТХ-ийн сайд С.Бямбацогт уу?
Сонгууль ойртож байна. Ийм цаг үед 4-5 удаа буюу 20-25 жил УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж ирсэн УИХ-ын гишүүд улс орны хөгжлийн талаар юу бодож суудаг бол. Түмэн олныг төлөөлж төрд сонгогдон 20-иос дээш жил ажиллахдаа улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулсан вэ гэдгээ тэд эргэж харах цаг хэдийнэ болсон.
Гэвч ичих нүүрээ элгэндээ наасан тэдний зарим нь дахиад л сонгогдохоор улс төр рүү улайран зүтгэсэн хэвээр.
Тэднээс асуух нэг үг байна. Та 20 жил УИХ-ын гишүүнээр ажилласан, энэ хугацаанд та хөлжсөн үү, улс хөгжсөн үү?
Ганцхан жишээг хэлье. УИХ-ын гишүүн Сандагийн Бямбацогт 2008 оноос хойш тасралтгүй 16 жилийн турш Ховд аймгийг төлөөлөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Энэ хугацаанд Ховд аймаг хэрхэн хөгжив, иргэдийн аж амьдрал яаж дээшлэв, эсрэгээр нь эрхэм гишүүний болон ахан дүүс, түүнд хамааралтай найз нөхөд, хувийн компани, бизнесийн хамтрагчдын аж амьдрал хэрхэн дээшлэв гэдгийг хаана хаана бодох цаг болсон.
Эрхэм гишүүн улс орноо бодож, хөгжлийн банкнаас зээл авч, Ховд аймагт “Ховд Эко цемент” гэх цементийн үйлдвэр барьснаа том ажил хийсэн гэж хэлэх байх. Гэхдээ тэр цементийн үйлдвэрийн ашиг Ховдчуудад хүртээлтэй юу, Бямбацогтонуудад ээлтэй юу гэж асууя.
УИХ-ын гишүүд эрх мэдэл, мэдээлэлд ойр байгаа байдлаа урвуулан ашиглаж, Хөгжлийн банкнаас маш бага хүүтэй зээл авч, түүнийгээ орон сууц, хаус хороололын төсөлд оруулсан жишээ цөөнгүй гарсан.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал бүхий этгээдүүд “Эй Жи Жи Эс” ХХК-иар Хан-Уул дүүрэг 23-р хороо, Нүхт, Арцатын задгайд Шинэ суурьшлын бүс байгуулан “ХАН ТӨГӨЛ” амины орон сууцны хотхон, сингл, таун, твин хаусыг барьж, нэг бүрийг нь гурван тэрбум төгрөгөөр худалдана гэж зар сурталчилгаа явуулж байна.
https://www.facebook.com/Khantugul - Хан төгөл хотхоны талаарх сурталчилгаа мэдээллийг энд дарж үзэж болно.
Тодруулбал, “Эй Жи Жи Эс” ХХК нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамаарал компани бөгөөд түүний байгуулж байсан “Алтайтрест” компани хувьцааг нь эзэмшдэг, төрсөн дүү, Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Сандагийн Балжинням, Сандагийн Баянчулуун нар нь эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байдаг.
“Эй Жи Жи Эс” ХХК нь 2009 онд байгуулагдсан ч ковидын үед буюу 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийн үед түүний хүү Х.Улам-Өрнөхөөр дамжуулан Богд уулсын Арцатын аманд олон га газрыг “аялал жуулчлалын зориулалт” хэлбэрээр зохих өгөө авааг нь шийдэж гаргуулан авсан гэх яриа байдаг.
Мөн оныхоо 8 сард компани дээрээ барилга угсралтын ажлын зөвшөөрөл авч “Хан төгөл” орон суууцны хотхоныг барьж эхэлсэн байдаг.
Сонгууль ойртож байгаа цаг үед С.Бямбацогт сайдын дүү нарын эрхлэн байгуулж байгаа, аялал жуулчлалтын зориулалтын дагуу ашиглаагүй, өндөр өртөгтэй орон сууцны хотхон болж хувирсан “Хөн төгөл” хотхоны хөрөнгө оруулалт хаанаас эхэлсэн гэх зэрэг олон асуудлыг АТГ, ЭЦГ-аас даруй шалгаж, үнэн мөнийг нь тогтоож, олон нийтэд мэдээлнэ бизээ.
Бид дараагийн удаад “Хан төгөл” хотхоноос дрон нисгэж авсан дүрс мэдээллийг хүргэх уншигчиддаа болно.
А.Гал
Sanuulga.mn
Byambatsogtiig shalgah heregtei,ter dahij UIHG bolohoor baruun aimguudaar yavaad bgaa, odoo bolnoo, baruun aimgiinhan Byambatsogtiig bitii songooroi