Бүх иргэд тэгш эрхтэй, гэхдээ Ерөнхий сайд илүү эрхтэй
1945 онд зохиолч Жорж Орвеллийн бичсэн "Амьтны ферм" зохиол дээр "Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтад илүү эрхтэй" хэмээх нэгэн гахай фермийн эзэн болж, дураараа аашилдаг шиг Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатар-Франкфурт чиглэлд нисэх байсан онгоцны нислэгийн чиглэлийг дураараа өөрчилж Берлин хотод буулгасан нь тус онгоцонд зорчиж явсан олон арван иргэдийн уур бухимдлыг төрүүлжээ.
Ерөнхий сайдын айлчлалтай холбогдуулан нислэгийн чиглэлийн ингэж өөрчлөх болсонтой холбоотойгоор иргэдийн төлөвлөсөн ажлууд алдагдаж, тэд цаг хугацаа хөрөнгө мөнгөөрөө хохирчээ.
Бүх иргэд тэгш эрхтэй, гэхдээ Ерөнхий сайд илүү эрхтэй гэдэг л болж дээ.
Ерөнхий сайдын айлчлалаас болж хохирч үлдсэн иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ?