Э.Цэндбаатар "Олимпын аварга" болох мөрөөдлөө үргэлжлүүлнэ
Монголын боксын холбоо Олимпын эрх олгох тэмцээнд оролцох тамирчдыг энэ амралтын өдрүүдэд сонгон шалгаруулж, сорил тулаанаар шийдвэрлэлээ.
"Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын тэмцээн тавдугаар сарын 23-нд Тайланд улсад эхэлнэ. Манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван жинд өрсөлдөж, Парисын олимпын наадмын эрхийн төлөө өрсөлдөнө.
Олимпын эрхийн тэмцээнд оролцох эрхтэй болсон тамирчдын нэрс:
Эрэгтэй:
57 кг: Х.Энх-Амар
63.5 кг: Э.Цэндбаатар
71 кг: О.Бямба-Эрдэнэ
Эмэгтэй:
57 кг: Т.Болортуул
54 кг: М.Энхжаргал
АНУ-аас зорьж ирсэн Э.Цэндбаатар олимпын эрхийн тэмцээнд явж чадах эсэх нь бокс сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байсан. Тэгвэл тэрбээр олимпын сорил тэмцээнд оролцох эрхээ авч чадлаа. Тэрээр сорилын эхний өдөр Б.Буяндалайг 3:2-ын харьцаагаар ялж, Т.Энхтөрийг 4:1-ээр буулган авч, олимпын эрхийн тэмцээнд оролцохоор болсон байна.
Хичээгээрэй амжилт хүсэе бууж өгөж бологүй шүү битий бууж өгөөрөй би танд итгэж байгаа шүү
Хичээгээрэй амжилт хүсэе