Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Нас барсан иргэдийн 1072 хувьцааны мөнгө ҮЦТХ-ийн төвд хадгалагдаж байна

Нас барсан иргэдийн 1072 хувьцааны мөнгө ҮЦТХ-ийн төвд хадгалагдаж байна

"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг өчигдрөөс /2024.04.04/ эхлэн олгож байна. Уг хувьцааг Монгол Улсын иргэн бүр эзэмшиж буй. Тэгвэл "Эрдэнэс тавантолгой" компанийн 1072 хувьцааг эзэмшдэг ч нас барсан иргэдийн хувьцаа хэрхэх асуулт ургаад байгаа юм. Гэвч хуулийн орчин бүрдээгүй шалтгаанаас үүдэн хувьцаа эзэмшигч нас барсан тохиолдолд одоогоор өв залгамжлан авах боломжгүй байгаа билээ.

Улсын Их хурал, Засгийн газраас холбогдох тогтоол шийдвэр гарч “Эрдэнэс Тавантолгой” ХК нээлттэй хувьцаат компани болсны дараа өв залгамжлан авах боломж бүрдэх бөгөөд нас барсан хүний хувьд ногдол ашиг нь үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хадгалагдаж байна. Дээрх хууль батлагдсаны дараагаас нас барсан иргэдийн хувьцааг өвлөн авах хуулийн орчин бүрдэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 3 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)