ТОП баяны ТОХУУРХАЛ
Түгжрэлийн сайд “сэтэртэй” ч үүргээ үл ухамсарлагч төрийн түшээ Б.Дэлгэрсайхан хэвлэлд яриа өгч, "хэцүүгийн хэцүү” амьдарч байна гээд “түмэн зовлон тоочжээ”.
"Үнийн хөөрөгдөл их байна, үнэндээ надад ч бас хүнд л байна” гэж тэр хэлж.
Б.Дэлгэрсайхан сайд Монголын топ баячуудын тоонд багтаж, нэр шигээ л дэлбэг амьдардаг хүн. УБТЗ-ынхнаас ч олон чингэлэг эзэмшдэг, овоо бэлтэй эр юм билээ гээд дээгүүр, доогуур бор шувуу нисэлдээд л байдаг сан.
Гэтэл мань сайд камер хараад “шарваж”, бүр шал далий, “шал хуурмагаар аваад залжээ”.
Монголын Топ баячуудын нэг Б.Дэлгэрсайхан хүртэл толгойгоо өвтгөн, барин өдөр хоногийг аргацааж байгаа юм бол улны маниус нь ч бүр “улаа маажих” дээрээ тулж байгаа нь аргагүй л бололтой.
Сайдтан маань удаа дараа эхнэрүүүдээ сольсон, өнөөх хэд нь бүр "Үйлдвэрчний эвлэл" байгуулах "өргөжсөн" гэдэг яриа олны дунд гардаг.
Тиймээс олон бүл тэжээгээд хэцүү л байдаг байлгүй дээ хөөрхий, олсон хэдээ “цацаад л” дуусгадаг байх аа гээд сайдыгаа өмөөрөх үү дээ хэдүүлээ...
Уг нь бол мань хүн өөрөө хууль тогтоогч. “Амьдрал хүнд байна аа, үнийн өсөлтийг эргэж хармаар юм билээ" гээд “гоншигоноод” зогсохын оронд, хүндрүүлж байгаа нөхцөл байдлыг эерүүлэх арга сүвэгчлэх л үүрэгтэй хүн л дээ тэр өөрөө.
Гэтэл харин эсрэгээрээ л.
Яана даа бүгдээрээ. Энэ нийгэмд чинь улны бид нь байтугай улсын топ баян нь хүртэл сөхөрч байна уу даа, халаг гэж. Хөгжилтэй ч, эмгэнэлтэй ч...
Д.Сүрэн
Sanuulga.mn