Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Усанд явахдаа ном уншдаг хүүг хятад хэл сурах эрхээр урамшууллаа

Усанд явахдаа ном уншдаг хүүг хятад хэл сурах эрхээр урамшууллаа

Усанд явах замдаа ном уншиж буй зураг нь нийгмийн сүлжээнд түгсэн А.Төгөлдөр хүүг "Ханз" академи хятад хэл сурах эрхээр урамшуулсан байна.

Мөн хүүгийн уншдаг "Шидтэнүүдийн сургууль" номын зохиогч, бүх цувралаа бэлэглээд буй юм.

А.Төгөлдөр хүү 28-р сургуульд сурдаг. "Номынхоо хамгийн эгзэгтэй мөчийг уншиж байтал өвөө "Усанд яваад ир" гэсэн. Тэгэхээр нь номоо бариад явсан. Заримдаа ном уншиж яваад бүдэрч унадаг тохиолдол бий" гэж хэвлэлд ярьсан.

Мөн "Хүүхдүүд гар утас үзэх биш ном сайн уншаасай" гэж хэлсэн нь олон нийтэд зөв үлгэр дуурайл үзүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 16 Хаха 2 0 Буруу 0 Гайхмаар 1 Харамсалтай 5 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)