Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Н.Мишигдорж: Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, ялыг шударгаар оногдуулна

Н.Мишигдорж: Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, ялыг шударгаар оногдуулна

Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдуулан Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Н.Мишигдорж, "Сүүлийн үед цагдаагийн байгууллагын нэр бүхий алба хаагчидтай холбоотой мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор мэдээлэл хийж байна.

Цагдаагийн байгууллага дотоод хяналт аюулгүй байдлын газар нь хараат бус үйл ажиллагаа явуулдаг нэгж байгаа юм. Цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын нэгжээс цагдаагийн нэр бүхий алба хаагчид насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэдэг мэдээллийг өөрсдийн хяналт шалгалтаараа илрүүлж холбогдох албаны шалгалтыг явуулж гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн мөрдөн шалгах хэлтэст харьяалалын дагуу шилжүүлж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.

Дээрх нэр бүхий дөрвөн алба хаагчийг одоогоор албанаас нь чөлөөлж, албан үүргийг нь түр түдгэлзүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Цахим орчинд нийтлэгдсэн мэдээллээс харахад цагдаагийн байгууллага цагдаагийн алба хаагчаа үнэнч шударгаар шалгаж чадах уу гэсэн асуулгууд явж байна лээ. Эрүүгийн хуулийн хянан шийдвэрлэх тухайд нэг гол зарчим байдаг.

Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлж, гэм буруутай этгээдэд ялыг шударгаар оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй байх гэж. Тиймээс бид энэ зарчмаа барьж ажиллана. Хэрвээ алба хаагчид гэм буруутай нь тогтоогдсон тохиолдолд тэднийг өмгөөлж хамгаалах ёс зүй цагдаагийн байгууллагат байхгүй. Тийм эрх зүй ч байхгүй. Боломж ч байхгүй. Энэ мэдээллийг прокурорын мэдэгдэх хэмжээнд буюу зөвшөөрөл олгосон хэмжээнд явуулж байна. Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын даргын хувиар өгөх мэдээлэл ийм байна. Бид тус алба хаагчдын хувийн мэдээлэл, нэр зэргийг хэлж болохгүй. Тухайн хүн миний нэрийг зарлаж болно гэж зөвшөөрсөн тохиолдолд л болно" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)