Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.12.06

Өнөөдрөөс 1072 хувьцааны 256 мянгын ногдол ашиг иргэдийн дансанд шилжинэ

Өнөөдрөөс 1072 хувьцааны 256 мянгын ногдол ашиг иргэдийн дансанд шилжинэ

Өнөөдрөөс буюу дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн 1072 хувьцааны 2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөг иргэдийн дансанд шилжинэ гэдгийг ЭТТ ХК-ийн БЭТ Ж.Ганбат мэдээлсэн.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байдаг. Тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн гэж хэлж болно.

Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэнэ гэсэн үг. Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгоно гээд байсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 17 Хаха 2 8 Буруу 5 Гайхмаар 1 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)