Төв замын хажуудах овоолсон цаснаас олон төрлийн шүлтлэг бодис илэрчээ
Хөрс нь газрын гадаргуугийн хамгийн шим тэжээлтэй өнгөн давхарга. Хөрсийг үржил шимгүй, ургамал ургах боломжгүй болгодог маш олон хүчин зүйл байдаг. Тэгвэл бидний төдийлөн сайн мэддэггүй нэг хүчин зүйл бол өвлийн улиралд замын халтиргаа гулгааг багасгах зорилгоор ашигладаг давс болон агаарын бохирдол юм. Нийслэл төдийгүй, хөдөө орон нутагт өвөл орсон цас, мөсний хэмжээ хайлж эхэлсэн. Тэгвэл уг цаснаас олон төрлийн шүлтлэг бодис илэрчээ. Уг бодис хөрсөнд шингэн мод болон ургамал ургах нөхцлийг алдагдуулдаг байна.
Замын цас хайлуулах давсны найрлагад нь ордог бодисыг хатуу хяналт дор оруулж ирдэг. Энэ бодисын найрлагад хүнсний давс, магни хлорид, кальци хлорид, хүхэр хүчлийн магнийн давс, сульфат кальци, кальцийн гидро карбонат, кальцийн карбонат болон усанд үл уусах бодис агуулагддаг аж.
-Зүлэг, мод ургаж буй хөрсөнд давс цацаад байвал ургамал ус чийгээр дутагдаж, аажмаар үхнэ-
Бид автомашины зам руу цацагдсан давс хөрсөнд үзүүлэх нөлөөллийн талаар ургамал судлаач Ч.Чимэгээс тодрууллаа.
Тэрбээр, Хүн багахан давс хэрэглэхэд аюулгүй, ихэдвэл хортой гэдгийг бүгд мэднэ. Давсыг гурван цагаан хорны нэг хэмээн Монголчууд цээрлэдэг. Хүний биед орсон илүүдэл давсыг бөөр гадагшлуулдаг ч байж болох хэмжээнээс хэтрээд байвал бөөрний хялгасан судаснууд ачааллаа дийлэхээ больж, давсыг хөөж хүчирдэггүй. Ингэхэд цусан дахь натри ихсэж, хүний бие кальциа шээсээрээ алдана. Үүний урхаг нь яс сийрэгжилт юм. Давс хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх, цус харвах, зүрх өвчлөх гээд олон өвчин үүсэхэд нөлөөлдгийг эмч нар сэрэмжлүүлдэг.
Мод ургамал ч бас хүн шиг амьтай. Хужир мараатай газарт дэрснээс өөр ургамал ургасан байхыг харсан уу. Тэр тусмаа гацуур, нарс, улиас, монос, гүйлс, шар хуайс, бургас ийм газарт ургадаг билүү. Үгүй шүү дээ. Зүлэг ч цухуйдаггүй.
“Ургамалд хэрэгтэй бичил биетүүдийг давс устгаж, хөрсний органик чанарыг алдагдуулдаг. Давс нь усыг шингээж байдаг. Зүлэг, мод ургаж буй хөрсөнд давс цацаад байвал ургамал ус чийгээр дутагдаж, аажмаар үхнэ. Давс бол хүчил шүү дээ. Ургамлын үндсийг түлнэ гэсэн үг” хэмээн ярилаа.
Харин нийслэлийн хот тохижилтын албанаас тодруулахад, "Бид өдөр өдөртөө дагтаршсан цаснуудыг цэвэрлээд, ачиж байгаа. Нийслэлд цас, мөс шаврын асуудал их байна. Үүнийг шат дараатайгаар цэвэрлэж байна" гэлээ.
Эх сурвалж: Eguur.mn