БШУЯ 1,200 багшид 168 саяар утасгүй чихэвч, усны сав, үзэг, цэнэглэгч бэлэглэнэ
Монголын багш нарын VIII их хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулна. Хуралд 1,200 багш оролцох бөгөөд БШУЯ-аас тэдэн тараах материалын багц болон хуралд хэрэглэх бичиг хэргийн хэрэгсэл худалдан авах тендер зарлаж, шалгаруулжээ.
Тодруулбал, Хуралд Оролцох Багш Нарт Тараах Материал Багц Авахад 99,600,000 Төгрөг Зарцуулсан Байна. Энэ Багцад Усны Сав, Зөөврийн Цэнэглэгч, Утасгүй Чихэвч Багтах Ба Тус Бүр 1,200 Ширхэг.
Харин хуралд хэрэглэх бичиг хэргийн хэрэгсэл худалдан авахад 68,400,000 төгрөг төсөвлөжээ. Үүнд компьютерийн цүнх, тэмдэглэлийн дэвтэр, үзэг багтах бөгөөд тус бүр 1,200 ширхэгийг захиалжээ.
Эх сурвалж: Eguur news