Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.17

Ж.Батзандан: Ардын намыг амралтад явуулах цаг нь болсон

Ж.Батзандан: Ардын намыг амралтад явуулах цаг нь болсон

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Ардчиллын төлөөх намуудыг нэгдэн блок байгуулж, МАН-тай тэмцэхийг уриаллаа.

Тэрбээр, "Дөрвөн жилийн дараа анх удаа төрийн ордонд орж ирлээ. Гадаадад нэг жил орчим судалгааны ажил хийж, ном гаргалаа. Сүүлийн хоёр жил АТГ, прокурорт шалгуулж, сарын өмнө хэрэгсэхгүй болсон. Гар гавтай, хөл гинжтэй, ам хаалттай хоёр жил гаруй явлаа. Өнөөдөр эрх чөлөөтэй болж байна. Надад хулгай хийсэн нэг ч зүйл байхгүй, хүн алсан хэрэг байхгүй, улс нийгэмд учруулсан хохирол ч алга. 

Сонгууль дөхөж байгаа энэ үед Ардчиллын төлөөх намуудыг нэгдэн блок байгуулж, МАН-тай тэмцэхийг уриалж байна. Зарим намын дарга нартай уулзаж санал тавьсан байгаа. Ардын нам ба бусад гэж сонгуульд оролцохгүй бол бид ялагдана. Ардын нам сайндаа ялдаггүй, ардчиллын саналыг хувааж байж ялдаг юм. Одоо Ардын намынхныг амралтад явуулах цаг нь болсон. 

Сая гурван сар шоронд суулаа. Намайг шоронд байхад нэг ч дарга эргэж ирээгүй. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн төдийд л шоронд хийдэг болж. Намайг шоронд хийсэн, хийлгэсэн хүмүүст би муу санахгүй. Би Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан нь үнэн, гэхдээ уучлалт гуйгаагүй.

Айлуудын хөргөгч хоосон, иргэдийн халаас хоосон байгааг дарга нар мэдэхгүй байна. Намайг гишүүн байхад амьдрал одоогийнхоос дээр байсан" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)