Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.04.20

Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга хоёул Ерөнхий сайд болох хүсэлтэй

Ч.Хүрэлбаатар, Х.Баттулга хоёул Ерөнхий сайд болох хүсэлтэй

Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд генээ шалгуулж нягтлуулах шинжилгээгээ өгөөд, хариугаа итгэл төгс хүлээж байгаагаа мэдэгдэв. 

Ингэхдээ тавдугаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шинжилгээгээ хийлгээгүй л дээ, хийлгэсэн ч нээлттэй болгохгүй, мэдэгдэхгүй гэх байдлаар илэрхий басамжлан өдөж байх шиг харагдах юм. 

Надаас 0.1 хувийн хятад ген илэрвэл би улс төрөөс үүрд одсугай, харин чамаас 0.1 хувийн хятад ген илэрвэл мөн чи улс төрөөс үүрд зайл хэмээн Ч.Хүрэлбаатар Х.Баттулгад хэлээд удаж байгаа. 

Үүнийгээ нотлохоор шинжилгээгээ өгчхөөд хүлээж байгаагаа хэлээд байна. Тэгээд Х.Баттулгыг онилон чи бол шинжилгээ өгч чадахгүй, өгсөн ч хариугаа ил гаргахгүй гэж зарлалаа. 

Энэ хүн яагаад Х.Баттулгын өмнөөс ингэж их мэдэмхийрнэ вэ. Илэрхий тодорхой нь, өөрөө цэв цэвэр монгол цустай, харин Х.Баттулгыг шинжилгээгээ ил гаргахгүй гэдэг нь 0.1 хувийн хятад гентэй гэсэн үг ээ гэж ойлгогдохоор улс төрийг хийгээд байгаа нь мөн дараах гаргалгаатай. 

Ирэх сонгуульд МАН ялбал Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болох хүсэлтэй. АН ялбал Х.Баттулга мөн ийм албан тушаалыг хүсэмжилдгийг хэвлэл мэдээлэл бичиж, улс төрийнхөн шивнэлдсээр байгааг нуух зүйлгүй. 

Энэ эрх ашгуудын нь үүднээс харвал, тус хоёр хүн хэн нь Ерөнхий сайд болохын тулд хэн нь хятад цусны хольцгүй вэ, хэн нь хольцтой вэ гэдгээ нотлолцох дуэль л хийж байгаа нь энэ гэж нийгэмд ажиглагдаж байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: Amlalt.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)