Хүүхдийн парк ажиллаж эхэллээ
Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн ажиллаж эхэлжээ. Зуны цагийн хуваарьтаа шилжээгүй байгаа тул тавдугаар сарын 20-нийг хүртэл өдрийн 12 цагаас оройн 18 цагийн хооронд ажиллаж байгаа юм байна.
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн парк нь цас бороотой үед ажиллахгүй байх хуваарьтай байдаг аж. Түүнчлэн,
- Алсыг харагч
- Агаарын дугуй
- Саран савлуур
- Уран жолоодлого
- Дээрэмчний онгоц
- Эргэдэг дельфин
- Эргэдэг сандал
- Давалгаат эргүүлэг
- Морин тойруулга
- Бөмбөгтэй машин
- Нархан
- Хүслийн галт тэрэг
- Хөгжөөнт баавгай
- Динозавр зэрэг 15 тоглоом ажиллах юм.