Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.25

Хятад эзэнтэй "Өүлэнгөү" ХХК-ийн 60 тонн үхсэн малын махнаас хөгц, мөөгөнцөр илэрч, махыг устгалд оруулжээ

Хятад эзэнтэй "Өүлэнгөү" ХХК-ийн 60 тонн үхсэн малын махнаас хөгц, мөөгөнцөр илэрч, махыг устгалд оруулжээ

Зудад хорогдсон малын махыг Эмээлт дэх мах боловсруулах  үйлдвэрт боловсруулж, бөөрөнхий мах болгон худалдаанд гаргасан "Монгол бугат тал нутгийн хүнс" компанийн 60 тонн махыг устгалд оруулсан байна. Харин  уг мах нь үнэн чанартаа  “Өүлэнгөү” ХХК-ийнх байжээ Энэ талаар  ХХААХҮЯ-наас  тодруулахад "Тус компанийн талаарх иргэдийн санал гомдол өнгөрсөн оны зургаадугаар сард ирж байсан. Эхний ээлжид хяналт шалгалтаар 15.4 тонн махыг устгалд оруулсан. Харин энэ гуравдугаар сарын эхэнд 40 гаруй тонн махыг мөн устгалд орууллаа.  Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүнгээр  гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч болон хөгц, мөөгөнцөр илэрсэн, үхсэн малын мах буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, , хүнсний хэрэгцээнд тэнцэхгүй бүтээгдэхүүн гэдгийг  тогтоосон. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)