Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2025.01.17

Салбараа тэтгээгүй атал "сэрүүн зүүдлэх"...

Салбараа тэтгээгүй атал "сэрүүн зүүдлэх"...

Балаг тасрахгүй байгаа Батлан хамгаалах салбарын сайд “сэтэрт” Г.Сайханбаяр сонгуульд нэр дэвшинэ гээд салбараа ч анзаарах сөхөөгүй “сэрүүн зүүдэлж”, сэм сэмхэн хувцсаа бэлдэнэ гэгчийн үлгэрээр гишүүн болно гээд “догдолж” сууна гэнэ.

Батлан хамгаалах салбар балчиг намагтаа хутгалдаад удсан ч Г.Сайханбаяр сайд л гагцаар “цэмбийж, толийж”, хариуцлагаас ангидаар “том толгойлсоор” яваа.

Улсын нэг номерын хүний найз гээд Засгийн нэг номерын “их зантан” байж болохгүй. Салбараа өөрчилж, хийж бүтээж байгаа бол тэр зэргийн аашийг нь тэвчихсэн. Даанч Г.Сайханбаярт хүндлэл хүлээх дайны санаачилга, зүтгэл огтоос алга аа.

Цэрэг нь цэргээ яргалж, дарга нь дэглэж, бүр аминд нь хүрч байна. Цэргүүд амиа хорлож байна. Цэргүүд нурах дөхсөн балгас шиг орчинд амьдарч, хүмүүжиж байна. Цэргийн алба хаах хүсэлтэй залуусын тоо өдрөөс өдөрт буурч байна.

Энэ бүх асуудлыг эерүүлэх нь Г.Сайханбаяр сайдын үүрэг юм, гэвч түүнд үүргээ ухамсарлах “ухаан алга”. Ухаанд нь парламентийн танхим үзэгдээд эрүүлээр сэтгэх “сөхөө ч алга”.

Хаданд халтирдаггүй баатар, харвасан суманд оногддоггүй баатар гэгчээр Г.Сайханбаярт хариуцлага ч “наалддаггүй” баатар болчхоод байна.

Асуудал гарах болгонд л шалмагаар “бултдаг”. Шал өөр зүгт асуудлыг чиглүүлж, бүр бодит байдлыг олонд хүргэсэн сэтгүүлчийг хүртэл буруутгадаг. Цэргүүдийн асуудал, салбарын чинь асуудал хаашаа замхрав аа, сайд аа, олонд тайлагна аа.

Салбараа ч тэтгэж чадахгүй байгаа хүнд яаж олон нийт итгэн, “дээш залах” вэ дээ.

“Түмний шившиг суудлын бөглөөс” л болох биз. “Амьдралтай сэтгэ” сайд аа. Сайд “сэтрээр” намтраа “чимсэндээ л” баярлаж залбирч яв, тэрнээс дээшхи нь танд “ахдах биз”...

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)