Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Б.Бат-Эрдэнэ сайдаас чамлахааргүй зүтгэл ажиглагдаад байна уу даа...

Б.Бат-Эрдэнэ сайдаас чамлахааргүй зүтгэл ажиглагдаад байна уу даа...

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тун чиг завгүй ажиллаж байна гэнэ. Түүнийг элдэвлэн шоглож, шүүмжлэх масс бий ч ЗГ-ын “ширээ манасан” бусад “мануухайнуудынхаа” хажууд бол “баавар” ажиллаж байгаа шүү гээд “бахдах” хэсэг ч бас байна. Тэрбээр хоср жилийн дотор 100.000 километр хөдөөө орон нутгаар явж ажилласан байх юм. Ийн хөдөлмөр гаргасан анхны сайд бараг тэр биз ээ гээд хэлэхэд дэгс болохгүй.

Угаас ч тэр хаа сайгүй л явж үзэгдэх. Салбарынхаа нөхцөл байдалтай танилцаж, сайн муугаараа дуудуулахын “зовлонг” үл тоон, басхүү ажил хийчих гээд хичээгээд л байгаа дүр зураг ажиглагдах.

Өнгөрсөн жил манай улс жуулчин сайн татсан. Нэг сая жуулчин авч ирэх зорилго тавьж, тэр зорилгынхоо нэжгээд хувийг ч биелүүлсэн. Энэ үйлд Б.Бат-Эрдэнэ сайдын нөлөө үнэмлэхүй байсныг үгүйсгэх аргагүй. Ямартай ч тэр зүтгээд л, нүдэнд харагдахуйцаар идэвхийлээд л байна.

Одоо Засгийн газрын бусад сайдууд ч энэ хүнээсээ үлгэр, дуурайлал авч, салбарынхаа төлөө цаашлаад улс орныхоо хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гаргамаар байна. Ширээний ард сууж, том том тоо ярин, “попрох” нь төрийн хүний гол үүрэг биш л баймаар. Үнэхээр л Б.Бат-Эрдэнэ сайд шиг салбар бүрийн сайдууд зүтгэл гаргаж ажиллавал энэ улс орон чинь дорхноо л өндийгөөд ирнэ дээ. Мэдээж сайлуулж, муулуулах асуудал байлгүй л яахав. Тийн дайны дарамтыг даах хат ч бас байх л.

Аялал, жуулчлалын сайдтай нэр нэгт, Олимпизмын сайд, аварга Б.Бат-Эрдэнэ л гэхэд ард түмэн надад өндөр итгэл хүлээлгэж байгаа, зүүн бүсдээ би “босоо” гээд л “аархаж”, албаа ухамсарлахгүй будилж байгаа.

Гэтэл хажууд нь мань хүн бол аль эртээ аргаа олчихсон, асуудлаа мэдчихсэн, жинхэнэ “аварга” шиг л ажиллаж байна шүү дээ. Ийм л хүмүүс Монгол төрд хэрэгтэй. Монголын хөгжилд нэмэртэй.    

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)