П.Наранбаяр: 60 ширхэг улаан автбоусыг ч 2 дахин өндөр үнээр авсан байна!
НИТХ ХҮН намын бүлгээс мэдээлэл хийлээ. Тэд НИТХ сард нэг удаа хуралддаг. НИТХ-ын хурал ирэх нэг дэх өдөр хуралдах гэж байгаатай холбоотойгоор нийслэлд үүссэн том хулгайн асуудлаар мэдээлэл өгч байна гэсэн юм.
НИТХ дахь ХҮН намын төлөөлөгч П.Наранбаяр:
Хотын дарга Х.Нямбаатарт бид 03-р сарын 07-нд шаардлага, асуулга өгсөн. 1-рт, "Цавчаа ногоон" автобусны 100 автобусны худалдан авалтыг зогсоож, холбогдох албаны хүмүүст хариуцлага тооцож байгаагаа мэдэгдсэн. Харин энэ автобуснаас болж хэдэн төгрөгөөр хохирсон бэ гэдэгт тодорхой хариулт авахыг хүссэн.
2-рт, Дээрх хохирлын хэдэн хувийг барагдуулсан.
3-рт, Тэнүүн-Огоо компанийн хөрөнгийг үнэлсэн үнэлгээгээ тодорхой мэдээлэх. Хэт өндрөөр үнэлж, хохиролд аваад байгаа юм биш үү?
4-рт, Zyle Daewoo компани засвар хийсэн 100 ногоон автобусаа татаж авсан уу. Эсвэл тэр автобуснууд хаана, хэний мэдэлд байна вэ. Цаашид яах гэж байнаа вэ, тодорхой мэдээлэл авъя.
5-рт, Нийтийн тээврийн үйлчилгээнд хувьцаат компани болон хувийн хэвшлийг татаж оруулах хууль бий. Гэтэл эсэргээр нь хувийн хэвшлүүдийг шахаж гаргаад дандаа төрийн компаниудыг нийтийн тээвэрт явуулах гэж байна. Үүндээ тайлбар өг.
6-рт, 267 ширхэг шинэ автобусыг үйлчилгээнд гаргахгүй яагаад байлгаад байна вэ. Хувийн хэвшлүүд тэр автобусыг худалдаж аваад, нийтийн тээвэрт гаргах хүсэлт их байна. Гэтэл яагаад үйлчилгээнд гаргахгүй байгаадаа тайлбар өгнө үү?
7-рт, Зорчигт тээврийн нэгтгэл, Зорчигч тээвэр-III гэх компаниуд нэг литр дизель түлшийг хэдэн төгрөгөөр авч байгаа бэ? Бидний авсан мэдээллээр энэ орон нутгийн өмчит компаниуд дизель түлшийг зах зээлийн үнээс өндөр үнээр авсан байна. Яагаад?
8-рт, 60 ширхэг улаан автбоусыг нэг бүрийг нь 112 000 ам.доллараар авсан гэдэг. Гэвч нэг автобусыг 68.000 ам.доллараар зарсан талаар үйлдвэрээс нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Улаан автобусыг 2 дахни өндөр үнээр авчээ. Үүндээ тайлбар өгөөч ээ, гэсэн юм.