Аварга гишүүн улстөрд нахина л гэнэ, амжих нь уу?
Аварга гишүүн хэвлэлд “аварга” мэдэгдэл хийлээ. Аархал төрүүлэм үгсийг хэлж, ард түмэн намайг дэмжиж байгаа, зүүн бүсдээ би “босоо” байгаа шүү гэж “зүггүйтэв”. Б.Бат-Эрдэнэ аварга цуутай аварга, сайн ч бөх. Аа харин цуутай улстөрч үү гэвэл үгүй. Сайн бөхийнхөө хүчинд сайн алдрыг бүтээж, тэр зангаргаараа улстөрийн тавцнаа олон жил зодоглолоо. Харин онц гавьяа байгуулсан нь огтоосоо үгүй.
Би дарга нараас квот гуйж, “доошоо ороогүй”, “доошоо ордог ч үгүй”, ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшиж байсан надад ерөөс ард түмэн үнэмлэхүй итгэдэг гээд л “аваад хаялаа”. Чухамхүү голтой “цэцэрхсэн” эсэхийг нь олон нийт өөрсдөө шүүнэ биз. Тэр эрх нь бидэнд бий.
Одоо Олимпизмын сайд хийж байгаа. Гэтэл Монголчууд Олимт цагаан туган дор өрсөлдөж болзошгүй хүндхэн нөхцөл саяхан үүссэнийг та бүхэн санаж байгаа биз. Азаар аврагдсан. Аз гээч нь энэ хүнийг улстөрийн тавцнаа өвдөг шороодуулалгүй мөнхийн түшиж байна уу даа гээд хэлвэл хилс болохгүй дээ. Энэ жил харин яах бол. Аварга гишүүн парламентад нахих уу аль эсвэл бүрмөсөн зодог тайлах уу?
Д.Сүрэн
Sanuulga.mn