Барилгын салбарын “Шилдэг төгс стандарттай бүтээгдэхүүн”-ээр шалгарсан ХУУРАЙ БЕТОН
Барилгын салбарт 2021 оноос Монгол улсад анхны ХУУРАЙ БЕТОН үйлдвэрлэл нэвтрүүлсэн “Топ продакт” компанийг онцолж байна.
“Топ продакт” компанийн Олон улсын шинэ бүтээлээр патентлагдсан ХУУРАЙ БЕТОН-ы давуу тал нь элс, хайрга, цементийг багцаалдан хольж байшингийн суурь цутгадаг эрсдэлтэй үеийг халж, алслагдсан бүс нутаг болон хувийн хэрэглээнд ч стандартын дагуу барилга байгууламж барих боломжийг бүрдүүлж өгчээ.
ХУУРАЙ БЕТОН нь 50 кг, 1 тонн савлагаатай учир Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг рүү хэрэгцээт хэмжээгээрээ тээвэрлэн авч явах боломжтой. Мөн тээврийн явцад чанараа огт алдахгүй гэдгээрээ давуу талтай юм.
ХУУРАЙ БЕТОН-ыг М -150, М-250, М-350, М-550, М-800 хүртэл маркаар үйлдвэрлэдэг бөгөөд БАРИЛГЫН СУУРЬ, БАГАНА, ШАЛ, ТААЗ, ЗАМ ГҮҮР-ийн бат бөх хэсгүүдийг цутгах боломжтой.
Хэрэглэгч зөвхөн савлагаа дээрх зааврын дагуу ус хийж сайтар хутгаад хэрэглэх бүрэн боломжтой бүтээгдэхүүн юм.
Дашрамд дурдахад “Топ продакт” компанийн ХУУРАЙ БЕТОН “Grand awards-2023” наадмын Барилга, бүтээн байгуулалтын салбарын “ОНЫ ШИЛДЭГ ТӨГС СТАНДАРТТАЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР шалгарсан юм.
“Топ продакт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Даваажаваас бүтээгдэхүүний талаар тодрууллаа.
-Та манай уншигчдад ХУУРАЙ БЕТОН бүтээгдэхүүний давуу тал, онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү ?
-Барилгын салбарын нэр хүндийг унагадаг гол дутагдал нь бетон зуурмагийг багцаалдан холих арга барил. Багцаалдан холих арга нь зууралт болгон нь өөр болж, ямар бат бэхтэй болох нь тодорхойгүй байдаг.
Харин манай компанийн үйлдвэрлэж байгаа ХУУРАЙ БЕТОН нь 7 төрлийн бат бэхийг агуулж байдаг. Хэрэглэгч савлагаа нь дээрх зааврын дагуу ус хийгээд хэрэглэхэд бат бэхээ алдахгүй бетон болдгоороо давуу талтай. Монгол Улсад бетон зуурмагийг анх удаа хаашаа ч тээвэрлэх боломжтой болгосныг салбартай оруулсан нэн шинэ дэвшил болсон.
Багцаалдан хольдог арга нь алслагдсан бүтээн байгуулалт болон иргэний барилга байгууламж дээр ихэвчлэн хэрэглэгдэг. Бид нар олон жил барилгын салбарт ажилласны хувьд энэ дутагдлыг шийдэх шийдэл нь ХУУРАЙ БЕТОН гэж үзсэн. Энэ инновац хэрэглээнд нэвтэрснээр иргэд болон алслагдсан төслүүд чанартай бүтээн байгуулалт барих нөхцөл нь бүрдсэн гэсэн үг.
-Танай компани хөдөө орон нутагт нийт хэчнээн харилцагчтай вэ. Өдөрт хэчнээн тонн ХУУРАЙ БЕТОН үйлдвэрлэх хүчин чадалтай вэ?
-Манай бүтээгдэхүүнийг Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дархан, Эрдэнэт, Хэнтий, Дорнод аймгуудад бүтээн байгуулалт хийж байгаа компаниуд захиалан хэрэглэж байгаа.
Анх манай үйлдвэр цагт 5 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар байгуулагдсан байсан. Жил ирэх тусам үйлдвэрлэлт өсөж байгаа. Үүнийг дагаад хүчин чадал нэмэгдсээр байгаа бөгөөд 2024 оны байдлаар цагт 20 тонн үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байгаа.