Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.11.22

Төрийн албаны машиныг хөх дэвсгэртэй болгох ажил “худал” болсон уу С.Бямбацогт сайдаа...?

Төрийн албаны машиныг хөх дэвсгэртэй болгох ажил “худал” болсон уу С.Бямбацогт  сайдаа...?

Өнгөрсөн оны 08 дураар сарын 18-ны өдөр ЗТХ-ийн сайд С.Бямбацогт олон нийтэд хандан “Төрийн байгууллагуудын авто машины улсын дугаарыг хар хөх дэвсгэр өнгөөр ялгаж, олон нийтэд ил тод болгох гэж буй тухай” мэдээлсэн.

Энэ үеэр Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт “Төрд ажиллаж байгаа төрийн албан хаагч давуу эрхтэй, жирийн иргэн дутуу эртэй байх ёсгүй. Иймд нийтийн эрх ашгийн төлөө, төрийн албан хаагч аль болох хүнд сурталгүй, түргэн шуурхай, бага зардлаар, ашиг сонирхолгүй ажиллах ёстой. Иймээс төрийн хяналтын тухай хууль батлагдсан.  Төрийн байгууллагын машинаар дарга нар хүүхдээ сургууль, цэцэрлэгт байнга зөөдөг, баар, ресторан, дарга нарын эхнэр дэлгүүр хэсдэг, хөдөө гадаа зугаалдаг гэх шүүмжлэл байнга ирдэг. Энэ хуулийн гол заалт нь төрийн байгууллагын машины улсын дугаарыг тод хөх өнгийн дэвсгэртэй болгох юм. Ингэснээр иргэд үүнд хяналт тавих боломжтой болно” хэмээн хэлж байсан.

Мөн itoim.mn сайтад “...Төрийн машины улсын дугаарын өнгийг наймдугаар сарын 20-ны дотор дэвсгэр солино” гэсэн мэдээ гарч байсан.

Гэвч энэ цаг хугацаанаас хойш 7 сар өнгөрлөө. С.Бямбацогт сайдын хэлж байсанчлан “Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн 14 мянган машин байдаг. Үүнээс суудлын 5300, ачааны 2100 орчим машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгоно” гэсэн ажил 7 сар өнгөрсөн ч 50 хувьдаа ч хүрэлгүй таг зогсчихжээ.

Энэ тухай Зам тээврийн дэд сайдаар ажиллаж байсан Шилэн Цогоо хочит Б.Цогтгэрэл “Монгол Улсын хэмжээнд төрийн байгууллага болон төрийн өмчит компанийн машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр өнгөтэй болгоно гэсэн ч энэ ажлын хэрэгжилт 30%-тай байна” гэж жиргэжээ.

Төрийн байгууллага  дах үйлчилгээний автомашин, түргэн, онцгой, цагдаагийн албан хаагчдын алаг машинууд л цэнхэр дэвсгэртэй дугаар зүүснээс биш дарга нарын машинууд өнөөдрийг хүртэл дугаарын дэвсгэрээ солихгүй явсаар л байна.

Тиймээс энэ асуудалд ЗТХ-ийн сайд С.Бямбацогт та анхаарлаа хандуулан, хэлсэн үгэндээ хүрч ажиллахыг сануулж байна.

 

Д.Сүрэн

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)