Б.Дэлгэрсайхан сайдыг ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Түгжрэлийн сайдыг эрэн сурвалжилж байна. “Түгжрүүлэгч танаар юу байна даа” гэж иргэдээ даапаалагчийн гүйцээгээгүйг гүйцээхээр гүйхээгээрээ зүтгэсээр сайд болсон Б.Дэлгэрсайхан таван сар чимээ аниргүй таг болсонд тал талдаа нийслэлчүүд бид санаа зовинож байна. Сайд болонгуутаа том амлаж нэг үзэгдсэн, түүнээс хойно шагнал тарааж хоёр харагдсан тэгээд л сураггүй. Ажил, зүтгэл нэхэх ч дүүрч амьсгаатай л яваа байгаа даа хөөрхий гэж алга хавсран залбирч сууна даа Улаанбаатарчууд нь.
Б.Дэлгэрсайхан сайд анх хотын замыг цэлгэр сайхан болгоно оо гээд ам гарсан ч дэлгэр сайхан л амрах шиг боллоо. Гучин хэмд гуя хасаа хайруулж, гуч дөчин минут гадаа зогсоод ч унаандаа багтахгүй иргэд тарчилж байхад тэр дуугараагүй. Нийтийн тээврийн чиглэл өөрчлөгдөж нийтээрээ зүг чигээ алдахад ч тэр ам ангайгаагүй. Бүр саяхан том гацаа үүсэж, Тээврийн цагдаагийнхан том толгойлоход ч тэр тайлбар хийсэнгүй.
Харин ч туршилт хийж, санаачлага гаргасан даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байх жишээний. Нэг өдрийн түгжрэл үүсгэсэн даргыг, дээгүүр доогуураа буруушааж байгаад нидрээтэхлээ. Тэгвэл нэг өдөр бус нэлээн хэдэн сар нийслэлчүүдийг түгжрүүлж, бухимдуулж, хохироочхоод нэг ч гарч ирээгүй сайдыг чухам яах вэ? Нидрэх бол багадна. Батирах уу? Балбах уу? Аль эсвэл амралтын визийг нь бүрмөсөн сунгах уу?
Д.Сүрэн
Sanuulga.mn