Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.04.20

Баасан гарагаас Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг явж эхэлнэ

Баасан гарагаас Улаанбаатар-Хөх хот чиглэлд галт тэрэг явж эхэлнэ

2024 оны 03-р сарын 15-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Хөх хот, Хөх хот - Улаанбаатар чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг даваа, баасан гараг бүр аялахаар боллоо. Тус чиглэлд Улаанбаатар төмөр зам /УБТЗ/ болон Хятадын төмөр замын /КЖД/ галт тэрэг ээлжилж аялна.

Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 16-ны өдөр (Бямба гараг) Хөх хотод хүрэх, Хөх хот – Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 20-ны өдөр (Лхагва гараг) Улаанбаатарт ирнэ.

Хөх хот – Улаанбааатар чиглэлийн олон улсын галт тэрэгний эхний аялал 2024 оны 03 сарын 15-ны өдөр (Баасан гараг) Хөх хотоос хөдөлж, 03 сарын 17-ны өдөр (Ням гараг) Улаанбаатарт хүрэх, Улаанбаатар – Хөх хот чиглэлийн олон улсын галт тэрэг 03 сарын 18-ны өдөр (Даваа гараг) Улаанбаатараас хөдөлж, 03 сарын 19-ний өдөр (Мягмар гараг) Хөх хотод хүрнэ.

УБТЗ ТӨХК-иас тус аяллын тасалбарын үнийг асуухад "Хараахан тодорхой болоогүй байна" гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)