Мартсаныг сануулж, маргаашийг сэрээнэ
  • УЛААНБААТАР -5°C
  • ДОЛЛАР USD 3439
  • ЗУРХАЙ 2024.04.20

Манай улсын залуу тамирчид өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ

Манай улсын залуу тамирчид өвлийн усанд сэлэлтийн  Дэлхийн аваргын тэмцээнээс алт, мөнгө, хүрэл  медаль хүртжээ

Монголчуудыг далай уснаас хол учир усан спортоор амжилт гаргах боломж хязгаарлагдмал гэж ярьдаг. Тэгвэл энэ үгийг няцааж, монгол хүү усан сэлэлтийн спортоор дэлхийн аварга болсон сайхан мэдээг танд хүргэж байна. Тэр тусмаа тэсвэр хатуужил шаардсан өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аврага болжээ.

Тодруулбал, Эстони улсын Таллин хотод болж буй “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд Дөчин улсын 1500 орчим тамирчин оролцсоноос Ази тивийг төлөөлж манай улсаас оролцсон Алтантуяа овогтой Эрмүүн 25 метрийн зайн Дельпин сэлэлтийн төрлөөр түрүүлж дэлхийн аваргын алтан медаль хүртсэн бол мөн тэрээр Өврөөр Даллах 25м зайд мөнгөн медаль, Өврөөр даллах 50м зайд хүрэл медаль тус тус хүртжээ.

Ийнхүү Монгол Улсын иргэн, СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн 2-р курсын оюутан, БГД-ийн Усан спорт сургалтын төвийн тамирчин Алтантуяагийн Эрмүүн усанд сэлэлтийн төрлөөр Дэлхийн аварга болохын зэрэгцээ, өөр  хоёр төрөлд амжилттай оролцон мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Мөн түүнтэй хамт  “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд оролцсон Баянгол дүүргийн  Усан спорт сургалтын төвийн тамирчин Содбаярын Мөнх-Оргил Эстони улсын Таллин хотод болж буй “Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аварга” 50 м мэлхий сэлэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.

Усанд сэлэлтийн Дельфинсэлэлтийн  төрлөөр дэлхийн аваргын болзол хангасан А.Эрмүүн, Өврөөр даллах 50м зайд мөнгөн медаль хүртсэн С.Мөнх-Оргил нарт Монголчуудынхаа нэрийн өмнөөс баяр хүргэе.

Дашрамд сонирхуулахад  өвлийн харзны усны хэм +5 хэм, орон сууцны хүйтэн ус +12 хэмд байдаг бол манай тамирчдын оролцсон тэмцээн болсон Эстоны улсын Таллин хотын бассейны хэм  +1.7  байсан аж.

Монголчуудын нэрийн өмнөөс Өвлийн усанд сэлэлтийн төрлөөр  амжилт гаргасан тамирчидын багш дасгалжуулагч болон Монголын өвлийн усанд сэлэлтийн холбоо, Баянгол дүүргийн Усан спорт сургалтын төвийн хамт олон, тэднийг дэмжиж тусласан  Flames Mongolian brand-ын хамт олонд талархал илэрхийлье.

Sanuulga.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 2 Хөөрхөн
Нийт сэтгэгдэл (0)