Хүмүүст ямар айдас байна вэ!
Хүн бүрт айдас байна. Хүн бүрт амьдралаас нь шалтгаалсан айдас байна. Эрх мэдэлгүй болохвий, хүнд юу гэж хэлэх вэ гэсэн айдас, анд нөхдөөсөө айх айдас, ард түмнээсээ, намаасаа айх айдас, яаж амьдрах вэ гэсэн айдас гээд маш олон айдас хүмүүст байна.
У. Хүрэлсүхэд ямар айдас байна вэ!
Ард түмнээсээ айх айдас байна. Ард түмэн намайг хамгаална гэж хэлдэг хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр Ард түмэн өлсөх, даарахын, өл залгахын тулд тамираа барж байна. Ерөнхийлөгч Хүрэлсүх ард түмнээсээ айхын учир нь залгамжлагчаараа хэнийг тавьчихав аа гэдэг асуултад хариулах айдас байна. Яагаад гэхээр залгамжлан тодруулсан хүн чинь улс орныг ямар болгож байгааг харж байна уу, улс орон чинь ямар байна вэ гэсэн асуултад хэрхэх учраа олж хариулахаа мэдэхгүй байгаа их том айдас манай Ерөнхийлөгчид хургаж, ойрын хэдэн өдөрт гадаад улсаар айлчилж, түр сэтгэл амар яваа байх. Гэхдээ ганц хоёрхон хоноод ирэхээс хойш, ард түмэндээ хайрлагдахаар байхын тулд олон асуултад хариулах хэрэгтэй болж. Хамгийн түрүүнд нүүрсдийн гэх хэргийг, дөчин их наядын тонуулыг нэг тийш болгож айдсаа гээх явдал асар чухал байна. Жаран тэрбумын хэргийг ярьж жаалсан Ерөнхийлөгч маань өнөөдөр дөчин их наядын асуудлыг шийдэхгүй, хоёр дөчийн ная, наяад оныхноор Засгаа бариулчихаад сэтгэл тайван байхын үндэс үнэндээ алга. Түүний бодит айдас энэ байна.
Л.Оюун-Эрдэнэд ямар айдас байна вэ!
Л.Оюун-Эрдэнэд айх айдас байна. Ардчилсан намын дарга С.Баярцогт болчихвий гэсэн асар том айдас байна. Ах нар араар тавиад “алчихвий” гэсэн айдас байна. Ардчилсан намын дарга хэрвээ С.Баярцогт болчихбол Ардын намын даргад жинхэнээсээ алх, тулах байх болно. Ордны хаалгаар орж амжаагүй явахад нь С.Баярцогт ордны хаалгыг элээгээд, олон олон улс төрийн давааны шалгуурыг хангачихсан байв. Элбэж дэлбэж хамжин С.Баярцогтыг түлхэн “өшиглөсөн” түүх дэргэд ойр дурайж байгаа. С.Баярцогт үүнийг мэднэ. Шүд зууж, таван зуун хоног суугаад, таван улсын хуулиар шигшигдээд гараад ирлээ. Одоо түүнээс өө олж, хог наахад хэцүү болсон. Сөрөг хүчний намын дарга ийм хүн болох нь эрх баригч намын даргад их халгаатай төдийгүй эвлэрэмгүй явдал болон айдас дагуулаад байна. Ардын намын дарга түүнээс биш алдагдалтай төсвөөс, дөчин их наядын тонуулаас ер айхгүй байна. Юун жаран тэрбум.
С.Мандуул
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: Amlalt.mn